Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуурын олон улсын тавдугаар наадам болоход цөөн хоног үлдлээ
Нийгэм

Морин хуурын олон улсын тавдугаар наадам болоход цөөн хоног үлдлээ

Урлаг Урлаг30/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13072725_264407887236410_5327491149030216770_o3983025042016-04-30-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог билээ.
Иймд Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг наадамд оролцохыг урьж байна. 
Наадамд оролцогчдод тавигдах шаардлага
1. Нутгийн онцлогтой хуурын ая дан, татлагыг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч ардын авьяастан нас, хүйс харгалзахгүй оролцож болно.
2. 2016 оны 5 сарын 3-наас 7 ны хооронд УБ хотод байрлан наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой байх
3. Өөрийн эзэмшсэн ур чадвар, уламжлалт тоглох арга барил, устаж үгүй болох гэж буй ховор содон хуурын татлага, ая данг түгээн дэлгэрүүлэх, бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байх
Сонирхсон морин хуурч, ихэл хөгжимчид танилцуулга, холбоо барих хаягаа 2016 оны 4- р сарын 21- ны дотор [email protected] хаягаар илгээх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 319015, 319017 утсаар авах боломжтой

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.