Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дуу хөгжим

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Урлаг Урлаг04/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original455748512016-05-04-08-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэд, зорчигчид, тээвэрчдийн анхааралд: Зүүн зүгийн нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говийн ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч 4-6 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны тавдугаар сарын 5-нөөс тавдугаар сарын 9-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6хэм, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 6-11хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025

“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

16/09/2025

Яруу найрагч Д.Урианхайн өгүүллэгийн номууд хэвлэгджээ

16/09/2025

Шог зураач Ц.Оргилын “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэн үргэлжилж байна

16/09/2025

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.