Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Урлагийнхан хорт хавдрын эсрэг нэгдлээ
Уртын дуу

Урлагийнхан хорт хавдрын эсрэг нэгдлээ

Урлаг Урлаг06/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hort4144964132016-05-06-08-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулаж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд хорт хавдрын эсрэг аянд дуу нэгтэйгээр нэгдлээ. 21 аймгийн театр чуулга, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын 7 байгууллага (УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр, ЦДБЭЧ, ХЦДБЧ) уг аянд нэгдэн өөрийн шилдэг уран бүтээлүүдийг тавдугаар сарын 14-ний өдөр нэгэн зэрэг толилуулах гэж байна.

Тодруулбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 17.00 цагаас Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь, Улсын драмын эрдмийн театр 17.00 цагаас В.Шекиспир “Ромео Жулетта” жүжиг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга “Монголын их хатад” бүжгэн жүжиг, Улсын филармони “Бид нэг гэр бүл” тоглолт, Улсын хүүхэлдэйн театр 14.00, 17.00 цагуудаас “Мял Богдын намтар” жүжиг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга “Сүлд хийморийн дуулал” тоглолт, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга “Халуун сэтгэлийн дэм” тоглолтуудын тус тус тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

Дэлхий дахинд элэгний хорт хавдрын өвчлөл 100.000 хүн тутамд 3-4 тохиолддог бол Монгол улсад 100.000 хүн тутамд 80-90 тохиолдож байгаа нь дэлхийн улс орнуудыг энэ өвчлөлөөр тэргүүлэх болсон харамсалтай статистик үзүүлэлт байна. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх бүрэн боломжтой бөгөөд тоног төхөөрөмж байхгүйн улмаас хийж чаддаггүй аж. Энэхүү тоног төхөөрөмжийг авахад шаардагдах 1 тэрбум төгрөгийг цуглуулах үйл ажиллагаанд урлагийнхан манлайлан нийт монголчуудаа уриалан дуудах аянд нэгдлээ.

Тоглолтуудын тасалбар 10000 төгрөгийн үнэтэй бөгөөд бүх орлого “Элэг нэгт Монголчууд сан”-д хандив болон орно. Иймээс үзэгч та бүхэн амралтын өдрүүдээр бидний тоглолтыг үзэн элэг нэгт монголчууддаа дэмжээрэй.

“ЭЛЭГ БҮХНИЙ ТӨЛӨӨ 10000” АЯН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Хүүхэлдэй урлаачид уламжлалт өв соёлоо таниулж байна

14/08/2025

Казахын тазы үүлдрийн нохой шагналт байр эзэлжээ

14/08/2025

Монголын түүхийн үнэлэмж ямар байсан талаар лекц уншлаа

14/08/2025

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.