Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мөрөөдлийн театр: “Хайрыг гэрчил” жүжгийнхээ хоёр өдрийн орлогыг ХСҮТ-д хандивлана
Уртын дуу

Мөрөөдлийн театр: “Хайрыг гэрчил” жүжгийнхээ хоёр өдрийн орлогыг ХСҮТ-д хандивлана

Урлаг Урлаг06/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
25489a25da9440e035a12e37da7d7c308317656832016-05-06-15-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Мөрөөдлийн театрын" шинэ уран бүтээл СГЗ Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах гэж буй "Хайрыг гэрчил" драмын жүжгийн уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Жүжигчин Г.Алтаншагай "Манай театр хайрын улиралд зориулж "Хайрыг гэрчил" драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгоход ганцхан хоног үлдлээ. Шинэ жүжгийн зохиолоо жилийн өмнө зохиолч СГЗ Ш.Гүрбазар ахдаа санаагаа хэлж бичүүлсэн. Гүрээ ах маань бидний хэлснээр энэ нийгмийн болон тулгарч буй асуудлыг тусгаж өгсөн. Амьдралд өдөр болгон дуугараад байдаггүй нууцлаг сэдвийг хөндсөн их сонирхолтойгоор зохиолоо буулгасан. Ингээд сар гаруй хугацаанд найруулагч Б.Наранбаатартай жүжгийн бэлтгэлээ хийж, нээхэд бэлэн боллоо. Залуустаа зориулсан орчин үеийн жүжиг болсон. Бид "Хайртай бол эргэж хараарай" жүжгээс хойш драмын жүжиг тоглоогүй. Харин инээдмийн, сонгодог, шоу тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж байсан" гэлээ.

Тус жүжгийн гол дүрд Т.Баттулга буюу Батушка, Э.Намуунаа, урилгаар МУСТА Л.Эрдэнэ-Очир, урилгаар драмын театрын жүжигчин Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, Ч.Баярмаа нар тогложээ.

Жүжигчин Д.Баттөмөр "Мөрөөдлийн театрын хавар цагийн шинэ жүжгээ нээж, та бүхний сонорыг мялаахад бэлэн боллоо. Тайз, гэрэл техник, хөгжим шуум гээд нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй драмын жүжгээ тавихаар бүх л юм давхцсан өдрүүдэд нээх гэж байна даа. Нийгмийн өмнө тулгамдаж буй сэдвийг хөндөж ард түмэнд мессеж өгөхөөр ажиллалаа. Маргааш буюу тавдугаар сарын 07-нд Тусгаар тогтнолын ордоны тайзнаа уулзая. Та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв.

"Мөрөөдлийн театр" нийгмийн хариуцлгаа ухамсарлаж "Хайрыг гэрчил" драмын жүжгийнхээ эхний хоёр өдрийн орлогоо Хавдар судлалын үндэсний төвд хандивлахаар болсоноо дуулгалаа. Мөн тавдугаар сарын 20-ныг хүртэл тайзнаа тоглох тус жүжгээ нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, асрамжийн газрынхан, Зөв амьдрал ТББ-ынханд зэрэг олон хүмүүст үзүүлэх бэлэг барих гэнэ.

"Хайрыг гэрчил" жүжигт урилгаар тоглосон жүжигчин Л.Эрдэнэ-Очир "Авьяаслаг, залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Шинэ уран бүтээлдээ маш зөв сэдвийг хөндсөн. Иймд үүнийг нь дэмжиж ажилласан юм. Яагаад гэхээр хүний нийгэм, хөгжихийн хэрээр хүний дотоод сэтгэл, хүн гэдэг амьтныг бусад араатнаас ялгаруулж байдаг мөн чанар. Энэ ертөнц дээрх оршин тогтнох хамгийн гол үндэс суурь болсон хайрын тухай нэлээд далайцтайгаар дуугарч байгаа гэж би хувьдаа бодож байна. Найман настайгаас наян настай ахмад хүртэл үзэхэд буруутахгүй жүжиг. Учир нь хүн гэдэг амьтан мөн чанартаа юу юм?, амьдрал гэдэг юун дээр тогтдог юм?. Өнөөдөр бид нар харь ярианы хэлээр л бие биенээ хайр гэж дуудалцаад байгаа. Гэтэл бид нар тэрхүү дуудаж байгаа үгээ аугаа зүйл байдгийг мэдэхгүй байна" хэмээн жүжгийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгохоор хөдөлмөрлөж яваа "Мөрөөдлийн театрын" хамт олон өмнө нь Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжиг, "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг"," Цаг өөр болжээ", "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" зэрэг драмын шоу тоглолтоо хүргэж байсан билээ.

Ийнхүү үзэгч та бүхэн жүжгээ үзэнгээ сайн үйлсийн аянд нэгдэх нь ээ. "Хайрыг гэрчил" жүжиг энэ сарын 07-20-ыг хүртэл Тусгаар тогтнолын тайзнаа тавигдах болно.

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.