Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нүүдэл суудал” шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн үзэсгэлэн гарна
Нийгэм

“Нүүдэл суудал” шилдэг бүтээл шалгаруулах нэгдсэн үзэсгэлэн гарна

Урлаг Урлаг07/05/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
poster6516465992016-05-04-09-26[www.urlag.mn]7759432092016-05-07-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Blue Moon” арт галерей ХХК нь 2012 онд байгуулагдан 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд арав хоног тутамд мэргэжлийн  уран бүтээлчдийн бүтээлүүдийг урлаг сонирхогчид болон нийт олонд толилуулдаг билээ.
Энэ хугацаанд уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийн төсөл бичих, хэрэгжүүлэх аяны хүрээнд 200 орчим уран бүтээлчдийн бие даасан, нэгдсэн болон хамтарсан, мөн фото зургийн үзэсгэлэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулаад байна.  
Тус галерей нь урлаг сонирхогчдын гоо сайхны таашаалыг нэмэгдүүлж, бүтээлийн мөн чанар, үнэ цэнийг мэдрүүлсээр байгаа бөгөөд үзэсгэлнгийн танхим өдөр бүр өглөө 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажилладгаараа онцлог юм.

“Нүүдэл суудал” үзэсгэлэн нь өнөөд мартагдан буй монгол түмний нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн нийгэмд Нүүдэлчин өв соёл болон уламжлалыг  сэргээн, суурьшмал соёл иргэншлийн ялгааг тодотгон харуулах юм. Уг санааг  мэргэжлийн уран бүтээлчдийн өөр өөр өнцгөөс дүрслэн харуулсан 60 гаруй  бүтээлүүдээс дээжилсэн нуудэлчин монгол үзэсгэлэн үзэгч олны мэлмийг баясгахад бэлэн боллоо. 

Үзэсгэлэнгийн нээлт : 2016 оны 05-р сарын 05-ны 17:00 цагт нээгдэнэ.

Уг үзэсгэлэн 2016.05.05-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88850812 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.