Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн Муза 13” наадмын шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Гэгээн Муза 13” наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг09/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13100872_942068642577737_9175826659609189538_n8210908342016-05-09-12-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадам энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадам уламжлал ёсоороо улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилсэн юм.

Тус наадам үзэгчид болон мэрэгжлийн уран бүтээлчдийн дунд хүлээлт үүсгэдэг томоохон наадам билээ. Энэ жилийн наадамд оролцогчдын хувьд хувцаслалт биеэ авч яваа байдал нүүр будалт имиж бүрдүүлэлт гээд бүхий л зүйлс нь тэнд цугласан үзэгчдийн нүдийг хужирлам үнэхээр гайхалтай харагдаж байсныг хэлэх нь зүйтэй биз ээ. Мөн наадмын зохион байгуулалт жил ирэх тусам чанаржиж байгаа тухай олон хүмүүс ам сайтай байлаа. Энэ жилийн "Гэгээн муза" наадмыг УДЭТ-ын "Ромео Жульетта" жүжиг өнгөлж шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн бол

"Хөгжимт жүжгийн төрөл"–д

Шилдэг тайзны зураачаар

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд

Шилдэг эрэгтэй гол дүр:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай нар шалгарлаа

Шилдэг найруулагчаар

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай
Түүнчлэн Хөгжимт жүжгийн  төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.

Хүүхдийн жүжгийн төрөлд

Шилдэг жүжгийн найруулагч

М.Ариунтуяа              “Мял Богдын намтар” жүжгээр

Шилдэг тайзны зураач

О.Баярмагнай            “Мөнхийн галт цэцэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

Ц.Цэрэндорж             “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

Н.Очирпүрэв             “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

Д.Батмөнх                  “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

 “Нэг хүний жүжгийн төрөл”-д
 
Шилдэг жүжгийн зохиолч:

 “Эр өндөг” жүжгээр  П.Батхуяг

Шилдэг тайзны зураач:

 “Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий

Шилдэг эрэгтэй жүжигчин:

– “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр  Баста Цыденов    
                                        
Шилдэг эмэгтэй жүжигчин:

 – “Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун 

“Драмын жүжгийн төрөл”
 
Шилдэг эмэгтэй туслах дүр:

 “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь

Шилдэг эрэгтэй туслах дүр:

        – “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг эмэгтэй гол дүр:

– “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн

 Шилдэг эрэгтэй гол дүр:

 – “Ромео Жульетта” жүжгийн  Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр нар тус тус энэ жилийн Гэгээн муза-2016 наадмын шилдгээр тодорсон бол "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны нэрэмжит "Шилдэг залуу уран бүтээлч"-ийн шагналыг Польш улсын жүжигчин Матеуш Новак нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн "Өмнө ба хойно" бүтээлээрээ хүртсэн юм.

  Ийнхүү театр урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн муза-2016" наадам 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан нэгэн гайхалтай үдэш болж өнгөрлөө. Ингээд уншигчиддаа тус наадмаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

 

































www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.