Ажлын газрын хүн маань кофе сайн уувал турна , харин гурил, гоймон бэлэн хоол идвэл таргална л гэх юм, Зөвлөгчид маш олон,Энэ олон зөвлөгөөнөөс юуг нь авч юуг нь хаявал би жинхэнээрээ турах вэ? Харин одоо би та нарт өөрийнхөө жингийн эзэн яавал болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.
Зөвлөгөө №1
6-н цагаас хойш битгий юм ид.
Онол нь: Бие организм 6-гаас өмнө л идсэн хоолыг шатаах чадвартай. Харин хойш идсэн хоол нь шатаагдахгүй шууд өөх болж хувирдаг.
Үнэн хэрэг дээрээ илчлэг нь хэдэн цаг болж байгааг мэдэхгүй л дээ. Бие мах бодь өглөө, өдөр, орой ижил хэмжээний энергийг хэрэглэдэг. Шууд л оройн хоолоо идчихээд хөдөлгөөнгүй хэвтээд өгөхөөр өөхөө шатааж хэрэглэхгүй. Уг өөхийг маргааш нь хэрэглэхээр шууд нөөцөлчихдөг гэж ойлгоорой.
Авах арга хэмжээ: Их өлсөөд байвал хөнгөхөн хоолоор өөрийгөө хуурахыг хичээгээрэй. Жишээ нь: Жимс, идэх, тараг, сүү уух гэх мэт.Ер нь бол өдөрт авах ёстой бүх илчлэгийн 25% өглөө, 35% өдөр, орой 15% авах ёстой.Нийтдээ 75% боллоо. Үлдсэн 25% -ийг хөнгөн зууш маягаар өдөр, өглөө, үдээс хойш хоолныхоо хооронд авч байх нь хамгийн зөв арга юм.
Зөвлөгөө №2
Гоймон, бэлэн хоол таргалуулдаг.
Онол:Энгийн нүүрс усан хоол хэмээн нэрлэгдэх цагаан гурилан бүтээгдхүүн нь биед ороод сахар болон хувирдаг. Сахар гэдэг нь тэр чигээрээ өөхөн давхарга гэсэн үг юм.
Ер нь нүүрс ус гэж юу юм бэ? Нүүрс усыг энгийн ба нийлмэл нүүрс ус гэж 2 ангилна. Энгийн нүүрс усан хүнс нь (цагаан гурил гэх мэт) өөхөн давхарга болон хувирахдаа их амархан, (1 порц цуйвангаас 450 ккал илчлэг авна гээд боддоо) харин нийлмэл нүүрс усан хүнс нь (жимс, ногоо гэх мэт) биед хэрэгтэй тэжээллэг бодис болох уураг, сайн тос ихтэй бөгөөд өөх тосон хуримтлалыг биед үүсгэдэггүй.
Авах арга хэмжээ: Цагаан гурилын оронд хар буюу бүдүүн ширхэгтэй гурил хэрэглэх, цагаан гурилынхаа хэрэглээг эрс багасгах, Гурилын оронд жигнэсэн ногоог хэрэглэх,Эдгээр хүнсэнд эслэг, ургамлын уураг их агуулагдсан тул биед ашигтай.
Зөвлөгөө №3
Кофе турахад тусалдаг.
Хэдийгээр кофе нь идэх хүслийг түр зуур дарж өгдөг ч 2 өдөрт 2 аягаас ихийг ууж болохгүй. Кофе өөрөө сэргээх, болон донтуулдаг үйлчилгээтэй тул 1-рт нойр хүрэхгүй байх аюултай, 2-рт байнга уух гэж хүсдэг болгоно. Үүнийг кофенд донтох гэж нэрлэж болно.
Авах арга хэмжээ:1 аягаас илүүгүй кофе уух. Хэрвээ кофег чихэртэй болон сүүтэй уух дуртай бол улам их илчлэг аваад байнаа гэсэн үг. Сахаргүй кофе нь дангаараа 1.4 ккал илчлэг агуулдаг бол сахар , сүү нэмчихвэл шууд 323 ккал илчлэг агуулах болно. “Мишка” чихэр 4-ыг идэхэд 300 ккал болдогтой харьцуулаад үзээрэй. 1 аяга чихэртэй, сүүтэй кофе ууж 323 ккал илчлэг шууд авсанаас өлссөн үедээ 1 ширхэгээр Мишка чихрийг 4 удаа идсэн нь дээргүй гэж үү? 1 аяга кофе уухад хэсэг хугацааны дараа дахиад л өлсөлтийг мэдрэх болно. Мөн түүнчлэн кофе нь нойргүйдлийг бий болгодог учир нойр муутай хүн үргэлж л тарган явахын цондонтой гэдгийг сайн ойлгоорой. Нойр муутай үед бие махбодь грелин гэх гармоныг их хэмжээгээр ялгаруулдаг. Энэ гармон нь идэх дур хүслийг улам их нэмэгдүүлдэг гармон юм.Иймээс хичнээн ядарсан ч кофе уухгүй байхыг хичээх хэрэгтэй. Кофе нь цуснаас гарахгүй 4-5 цаг болдог. Иймээс дараагийн өдөр мөн л ядралт, эрч хүчгүй байдлыг мэдэрч дахин дахин кофе уухыг хүснэ. Мөн ядарсан бие амттан идэхийг их хүсдэг.Ингээд л кофены донтуулах, таргалуулах цикл үргэлжилсээр байдаг.
Зөвлөгөө №4
Тусгаарласан хоолны дэглэм нь жингээ хасахад тусладаг.
Онол : Уураг болон нүүрс ус, өөх тосыг боловсруулахад тус тусдаа фегмент ялгардаг гэдэг нь үнэн.Энэ нь хурдан турахад тусалдаг гэж үздэг онол юм.
Үнэн хэрэг дээрээ олон янзын хоолыг хамтад нь хэрэглэхэд тэдгээрийг боловсруулдаг элементүүд нь тус тусдаа, мөн зэрэгцэн ялгарч болно. Уурган хоол болон эслэг ихтэй хоолыг зэрэгцүүлэн хэрэглэх нь амжилттай турах нэг үндэс юм.
Авах арга хэмжээ: Уурган хоол, нүүрс усан хоол, эслэг агуулсан хоол хүнсийг тус тусад нь идэх гэсний шаардлагагүй. Харин хүнсээ срнгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Үүнд: Уургийн эх үүсвэр бол өөхгүй мах, тахиа, шувууны мах, баг тослог агуулсан бяслаг зэрэг болно. Ингэхдээ ханасан өөх тос буюу малын гаралтай махнаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Нүүрс усан хоолны хамгийн сайн эх үүсвэр бол тэр түүхийгээр нь идэж болох жимс, ногоо юм.Эдгээр нүүрс усан хүнс нь нийлмэл нүүрс усан хүнсэнд хамаарах бөгөөд цусанд ороод удаан задарч биед хэрэгтэй тэжээллэг бодисоо өгөхөөс гадна, өөх болж хувирдаггүй юм. Ингэснээр цусан дахь сахрын хэмжээг хэвийн хэмжээнд барьж өлсөлтийг бага мэдрүүлэхээс гадна хүнийг эрч хүчтэй болгодог.
Зөвлөгөө №5
Турахын тулд өлсөх хэрэгтэй.
Онол: Бага хоол идэх тусам хурдан турна.
Хоол хүнсээ хязгарласнаар хүн турах нь мэдээжийн асуудал. Хэсэг хугацааны дараа бие махбодь энэ өлсөлтийг тэсвэрлэн хүлээн авч чадахгүйгээс гадна.дараа өлсөхөөрөө хадгална гэж өөх тосоо шатаах биш хуримтлуулаад сурчихдаг байна. Идсэн уусан бүхнээ хуримтлуулснаар сүүлдээ юу ч идсэн организм өөртөө хэрэглэх биш харин өөх тос болгоод нөөцлөх дуртай болчихдог.Ингэхлээр бие махбодь өөрт хэрэгтэй тэжээллэг зүйлээ хоол хүнснээсээ авахгүй нөөцөлснөөр өвчин эсэргүүцэх чадваргүй сул дорой болж , эрүүл мэнд муудах төдийгүй, юу ч идсэн өөх тос болгон хувиргаснаар таргалалтанд хамгийн их өртөмтгий болдог байна. Хамгийн гол нь бие махбодь бодисын солилцооны хямралд орно. Өтгөнөө гаргахгүй, өөрийгөө цэвэрлэхгүй байснаас цусны даралт ихсэх, багасах, сахрын шижин тусах , элэг, цөс, ходоод гэдэсний хорт хавдар тусах гэх мэтээр жинхэнэ “өвчний үүр” болно.Иймд өлсөж хэрхэвч болохгүй.
Авах арга хэмжээ:Хүн бүр өдөр бүр авах илчлэгийн норм хэмжээтэй байдаг. Үүнийг огцом хязгаарлавал дээр дурьдсаны дагуу өвдөх болно. Хэсэг хугацаанд жин хасах хэрэгтэй юу? Насан туршдаа зөв хооллож, хэвийн жинтэй, эрч хүчтэй , эрүүл саруул байх хэрэгтэй юу? Энэ бас бодох л асуудлын нэг шүү дээ. Өглөө заавал юм ид. Өдөр идэх хоолоо тавган дээр тавиад 3/1-ийг хас. Орой идэх хоолоо мөн тавган дээр тавьж байгаад талыг нь хасчих. Хүн угаасаа цадталаа дүүртлээ идэх биш, бага багаар ойрхон идвэл бодисын солилцоо хурдасч хэрэггүй зүйлээ хурдан гадагшлуулж, хэрэгтэйгээ хурдан аваад сурчихдаг юм. Өөхгүй мах сонгож ид, мөн жимс ногоог хоол хүнсэндээ түлхүүхэн оруулж хэрэглэ. Өдөрт 4-5 стакан ус (доод тал нь) уугаад сурчих. Шөнө орой битгий юм ид. Тэгээд л болоо . Их амархан байгаа биздээ.
Зөвлөгөө №6
Тослог бага агуулсан тусгай сувилалын хоол, мөн цагаан хоол идвэл турна.
Онол:сахар орлуулагч болон тос өөх багатай, нүүрс усны агууламж багатай бэлэн хоол хүнс нь тураадаг гэдэг нь маргаангүй .
Хүнсэнд өөх тос, нүүрс ус бага байх нь уг хоол тэжээл нь илчлэг бага агуулдаг гэсэн үг ерөөсөө биш юм.Иймээс сайн гэж нэрлэгдэх сувилалын хоол нь таныг тураачихна гэсэн үг ерөөсөө биш юм.Сувилалын, цагаан хоол гэх хаягтай хоол хүнсийг хэрэглэхдээ хүн иддэг хэмжээнээсээ 2-3 дахин их хэмжээгээр иддэг болохыг судалгаагаар тогтоожээ.Жишээ нь: илчлэгийн хэмжээг 20%-иар багасгасан чихэр байна гэж бодъе. Хүн идэхдээ урьд нь зүгээр чихэр нэгийг иддэг байсан бол одоо ийм чихрээс 2-3 ширхэгийг идэх жишээтэй. Ингэхлээр жингээ хасах биш улам нэмэх хандлагатай болдог байна. Махгүй л бол цагаан хоол сайн, тураана гэж зарим хүн боддог. Гэтэл цагаан хоолыг амттай болгохын тулд их хэмжээний тосонд шарах, чанаж болгох, эсвэл их хэмжээний элсэн чихэр хийдэг байна. Энэ нь дээрхтэй мөн л адилхан тураах биш таргалуулах хоол болчихдог. Тэр ч байтугай зарим эрдэмтэд сахар орлуулагчийг хортой гэж үзэж байна.
Авах арга хэмжээ: Сувиллын, эсвэл цагаан хоолыг сонгохдоо зөвхөн тос өөх, илчлэгийн хэмжээг хараад зогсохгүй мөн биед хэрэгтэй тэжээллэг чанарын агууламж хэр байгааг заавал магадлаж үзэж байгаарай. Харин үүний оронд урьдынхаа иддэг байсан хоол хүнснийхээ өөх тосны хэмжээг бага зэрэг багасгаад идвэл дээр.Шоколад чихрийнхээ хэмжээг багасгаад л идэхэд болно.
Зөвлөгөө №7
Өөх ихтэй хоол идсэнээс болж таргалаад байна.
Онол: 1гр өөх тосонд 9гр илчлэг, 1 грамм уурганд 4 ккал илчлэг агуулагддаг нь үнэн.Энэ нь эдгээрийг агуулсан хоол хүнс нь илчлэг ихтэй гэсэн үг.
Үнэн хэрэг дээрээ өөх тос, уураг нь –дайсан биш. Өөх тос, уураг нь хүнийг амархан цатгаж, удаан хугацааны турш өлсөлтийг мэдрүүлдэггүй. Иймээс ийм хүнсийг хүн бага иддэг. Өөх тос нь биед хэрэгтэй тэжээллэг бодисын шимэгдэлтэнд сайн нөлөөтэй. Жишээ нь цөцгийг луувантай хольж идэхэд сайн цогцдог гэх мэт.
Авах арга хэмжээ: Өөх тосыг багаар хэрэглэ. Харин өөх тостой зүйл сонгохдоо маш анхааралтай байх хэрэгтэй. Ханаагүй өөх тос хүний биед хамгийн сайн. Энэ нь оливын тос, ургамлын тос юм. Загасны болон самрын тос нь холестрины хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Ханасан өөх тос буюу малын гаралтай өөх тос, сүүнд агуулагддаг өөх тос нь даралт ихэсгэж судас хатууруулдаг учир муу. Түргэн хоолны газрын хоолыг голцуу маргаринд чанаж болгосон байдаг гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй биз.
Зөвхөн эрүүл зөв хүнсийг зохих хэмжээнд зөв хэрэглэж, хөдөлгөөнийг эрхэм болгосноор хүн эрүүл хүссэн жиндээ байх боломжтой гэж эрдэмтэд ингэж зөвлөж байна. Хөдөлгөөний хамгийн сайн хэлбэр бол алхалт юм. Өдөр бүр 30-40 минут алхаснаар хүн хөдөлгөөний дутагдалд орохгүй , мөн илүүдэл жинд нэрвэгдэхгүй.Хамгийн гол нь өдөр бүр хөдөлж байх хэрэгтэй