Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
Дуу хөгжим

Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна

Урлаг Урлаг17/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original2996447362016-05-17-08-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, иргэдийн  анхааралд:

     Ойрын өдрүүдэд халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.               

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас  өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Эгшиг дууны дууриалт жүжиг” хэмээх бодрол

08/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Deftones” хамтлаг “Revolver Awards 2025”-ийн оны шилдэг уран бүтээлч болжээ

05/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу 58 сая үзэлтийг давлаа

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

08/12/2025

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

08/12/2025

“Moon dance” хамтлагийнхан стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

08/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

08/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

08/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.