Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Москва хотноо зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Спорт

Москва хотноо зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Урлаг Урлаг17/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5f53d1ea11a0b49fd02e9ba0f20546981586928342016-05-17-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аугаа их ялалтын баярын 71 жилийн ойн босгон дээр буюу энэ сарын 7,8-ны өдөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.

 Энэ жилийн тэмцээн Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ойн жил болж буйгаараа онцлогтой байв. Арга хэмжээг ОХУ дахь Монгол улсын ЭСЯ, Москва хотын Монгол оюутны холбоо, Монголын МИАТ, Тэнгэрийн Модун ТББ, Төмөр зам, Монросцветмет хамтарсан үйлдвэр болон “Мөнх тэнгэр “ТББ хамтран зохион явуулсан юм.

 “Энэ жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн жилтэй давхцаж буйгаараа онцлогтой юм. Иймд бид уламжлалт тэмцээнээ илүү их цар хүрээтэй, сонирхолтой зохион явуулахыг анхаарч ажилласан. Тухайлбал, бид Москвагийн сагсан бөмбөгийн холбооноос гурван шүүгч ажиллуулж шүүлгэсэн. Тэмцээнд Москва, Санкт-Петербург,Тюмень, Екатеринбург, Новосибирск, Эрхүү хотод суралцагсдын эрэгтэй 12, эмэгтэй 5 багийн нийт 200 оюутан залуус хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн" хэмээн "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү ярьлаа. 

Ингээд тэмцээний төгсгөлд сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 1 дүгээр байрт Москвагийн “Мөнх тэнгэр” шигшээ баг, удаах байрт Эрхүү хотын шигшээ баг, 3 дугаар байрт Москвагийн Төмөр замын дээд сургуулийн баг. Эмэгтэйчүүдийн ангилалд 1 дүгээр байрт Москвагийн “Мөнх тэнгэр “ шигшээ баг, удаах байрт Москвагийн барилгын инженерийн дээд сургууль, 3 дугаар байрт Эрхүү хотын шигшээ баг шалгарч тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль болон цом, диплом, мөнгөн шагналыг тус тус хүртжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Екатеринбургийн шигшээ багийн тамирчин Ууганбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Москвагийн төмөр замын дээд сургуулийн багийн тоглогч Батцэцэг нар шалгарсан байна. Тэмцээнд түрүүлсэн багууд нь энэ жил Герман улсад болох Европт суралцдаг монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026
Спорт Урлаг

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026
Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.