Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Таталбар зурагт сонирхолтой хүн бүхэнд зориулсан нээллтэй өдөрлөг болно
Нийгэм

Таталбар зурагт сонирхолтой хүн бүхэнд зориулсан нээллтэй өдөрлөг болно

Урлаг Урлаг18/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13116045_1008874422494869_3218784415303670448_o4042798492016-05-12-09-24[www.urlag.mn]1528996112016-05-18-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Таны таталбар зураг-4" өдөрлөг 5 сарын 21-ны 12:00-16:00 хооронд болно. Урлагт хайртай та бүхэн урлагийн бүтээлийн хэсэг болох, уран бүтээлчид таталбар хийхийг уриалж байна.

“Blue Moon” арт галерей таталбар зургийн өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 4-дэх удаагаа зохион байгуулах гэж байна. “Таны таталбар зураг-4” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбож урлагийн тухай яриа өрнүүлсэн ээлжит урлагийн өдрийг урлагт хайртай та бүхэндээ “Blue Moon” арт галерейн орон зайд бүрдүүлдэг.

Энэ өдөр хүрэлцэн ирсэн зочид өөрийн биеэр натур болгон өдөрлөгт оролцох боломжтой ба нийт өдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулдаг уламжлалтай.

Таталбар зураг богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг. Ажиглалт бол зураачийн ажлын гол үндэс тийм ч учраас амьдарлыг судлан өөрийнхөө бүтээлийн сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олж авдгаараа онцлогтой. Таталбар, судалбар зургийг улам идэвхитэй хийж дадал болгох нь уран бүтээлчийн чадвар өсөх боломжийг өгдөг учраас энэхүү өдөрлөгт чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Blue moon” арт галерейгаас санаачлан орчин бүрдүүлж дэмжиж буй алхам юм. Уран бүтээлчид болоод уран зураг сонирхогч хоорондоо холбогдох хамгийн ойр гүүр бол таталбар зураг юм. 

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн уран бүтээлчид гартаа цаас харандаагаа бариад урлагт хайртай хүмүүстэйгээ уулзах нээлттэй өдөр байх юм. Хүн бүхэнд өөрийгөө зуруулах, уран бүтээлийн сэдэв болох хүсэл сэтгэлийн гүнд оршиж байдаг гэдэгтэй санал нийлнэ биз. Энэ өдөр таны хүсэл биелнэ гэдэгт итгэж байна.

Уг өдөрлөг 2016 оны 5-р сарын 21 Бямба гаригийн 12:00-16:00 цагийн хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88850812, 89806021 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.