Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна
Нийгэм

Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Урлаг Урлаг24/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13217080_1042166459188399_6863000892745090971_o8591025862016-05-24-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулж байна. 

ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнд эдгээр хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр  үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнгээр С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталог хийх зэрэгт зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм_ 

Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Уран бүтээлчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

12/03/2026

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.