Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»81 жилийн түүхтэй Монголын кино урлагийхан шилдгүүдээ тодруулна
Нийгэм

81 жилийн түүхтэй Монголын кино урлагийхан шилдгүүдээ тодруулна

Урлаг Урлаг25/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
^2F6AD94CD77013304968E1F4D5E382BC9F0A5F4392B38FE509^pimgpsh_fullsize_distr9049810512016-05-25-09-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна. 

   Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг "Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь "Академи авардс" юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам "Их тэнгэр цогцолбор"-т зуравдугаар сарын 3-ны өдөр болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм. 

  Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг", "Тоглож болохгүй нас", "Lovers" зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба "Академи авардс"-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой "Академи авардс" ирэх сарын 3-ны өдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.