Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхдийн баярт зориулсан олон арга хэмжээ Хүй долоон худагт болно
Уртын дуу

Хүүхдийн баярт зориулсан олон арга хэмжээ Хүй долоон худагт болно

Урлаг Урлаг30/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1463799095_mongolhuu9786333252016-05-30-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт

СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн

Унадаг дугуйн түрээсийн цэг

“Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа

Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн

Гудамжны сагсан бөмбөгийн талбай

Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ

Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ

Бүх төрлийн хүнс амттан худалдаа

Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа

Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа

Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа

Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах  

Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025

“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

28/05/2025

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025

“Тамгагүй төр” жүжгийг ирэх аравдугаар сард Япон Улсад тоглоно

28/05/2025

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.