Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Автомашингүй өдөр 6 сарын 4нд болно
Нийгэм

Автомашингүй өдөр 6 сарын 4нд болно

Урлаг Урлаг02/06/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-26052014-1401091191-2029129959-mashingui_odor6418736582016-06-02-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана.
Мөн эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 31 чиглэлийн 311 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд  өөрчлөлт орно.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар – Ботаник", Т:4 " Ботаник -Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна   гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.