Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Академи Авардс-2016”-ын шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Академи Авардс-2016”-ын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг06/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73d4c2d36df367b68b3f4f2cad1560357251317782016-06-06-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс-2016” наадмын шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол өчигдөр /2016.06.04/ “Их тэнгэр цогцолбор”-т боллоо.  Энэ удаагийн наадмаас “Содура” уран сайхны киноны уран бүтээлчид зургаан номинацид шилдгээр тодорч, “Шилдгийн шилдэг уран бүтээл”-ийн шагналыг хүртсэн.

Уг наадмыг Монголын үндэсний кино урлагийн академиас зургаа дахь жилдээ зохион байгуулж уг наадамд нийт 20 уран сайхны кино, дөрвөн богино хэмжээний кино 17 номинациар өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Харин энэ жилийн наадамд баримтат киноны төрлөөр хоёрхон уран бүтээл оролцох хүсэлтээ ирүүлсэн учраас наадамд өрсөлдөөгүй ажээ.

Үзэгчдийн дунд хүлээлттэй байсан “Үргээлэг 2” уран сайхны киноны хувьд “Шилдэг хөрөнгө оруулагч”, “Шилдэг зохиол” гэсэн хоёр номинацийн эзэн болсон. Харин “Lovers” уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдорж шилдгээр тодорч, тус киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Д.Гэрэлмаа “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр шалгарсан бол арны албаныхнаас “Шилдэг зураглаач”, “Шилдэг монтаж” гэсэн номинацийн эзэн болж, “Содура”-гийн дараа жагслаа.

Мөн “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны хувьд “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч” гэсэн төрлөөр шилдгээр тодров. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж, тооны хувьд өсөж байгааг тус наадмын зохион байгуулагчид онцолж байв.

Энэ жилээс эхлэн нэрт кино найруулагч Х.Дамдины нэрэмжит “Шилдэг уран бүтээлч”-ийг шалгаруулж байгаа бөгөөд энэхүү шагналыг “Хувьсал” продакшны найруулагч У.Уранчимэг хүртсэн юм.

“Академи авардс-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • Шилдэг зохиол- Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК/
  • Шилдэг хөрөнгө оруулагч-Прайм Пикчэрс болон “А” групп /Үргээлэг 2 УСК/
  • Шилдэг нүүр будалт-Г.Ганчимэг /Содура УСК/
  • Дүрсний эффект-Ш.Тансаг /Содура УСК/
  • Шилдэг дууны найруулагч-Мехиа Рикардо /Атганд үлдсэн эрдэнэ УСК/
  • Шилдэг туслах эрэгтэй дүр-С.Ариунбямба /Содура УСК/
  • Шилдэг туслах эмэгтэй дүр-С.Болормаа /Содура УСК/
  • Шилдэг хөгжмийн зохиолч-Б.Одбаяр /Маш нууц УСК/
  • Шилдэг зураглаач-Э.Нэргүй /Lovers УСК/
  • Шилдэг монтаж-М.Төгөлдөр /Lovers УСК/
  • Шилдэг зураач-П.Болор-Эрдэнэ /Содура УСК/
  • Шилдэг дебют-Н.Батбаяр / Замбуулин дуусах болоогүй УСК/
  • Шилдэг богино хэмжээний кино- М.Аззаяа, Б.Баярсайхан /Эргэж ирсэн нь УСК/
  • Шилдэг эмэгтэй гол дүр-Д.Гэрэлмаа /Lovers УСК/
  • Шилдэг эрэгтэй гол дүр-П.Цэрэндагва /Атганд үлдсэн эрдэнэ УСК/
  • Шилдэг найруулагч-Ж.Сэнгэдорж /Lovers УСК/
  • Шилдэг киноны дуу- /Содура УСК/
  • Шилдгийн шилдэг уран бүтээл-/Содура УСК/
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI технологи бүтээжээ

18/08/2025

“Blackpink” хамтлагийн Лиза нигерийн хүүхдүүдэд хандив өргөлөө

18/08/2025

ФОТО: “Lumino” хамтлагийн “The one” тоглолтоос

18/08/2025

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

18/08/2025

Зургаан гараг нэг шугамд давхацна

18/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.