Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мазаалай баавгайг сонгуульд нэр дэвшүүлэе” аян сошиал нетворк-д эрчтэй өрнөж байна.
Нийгэм

“Мазаалай баавгайг сонгуульд нэр дэвшүүлэе” аян сошиал нетворк-д эрчтэй өрнөж байна.

Урлаг Урлаг06/06/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Mazaalai3764931012016-06-06-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Дэлхийд зөвхөн Монгол улсад байдаг говийн баавгай Мазаалай 22хон тоо толгой үлдсэн байгаа тухай сошиал ертөнцөд сүүлийн үед хүмүүс идэвхтэй ярих болсон билээ. Харин ихэнх нь тодорхой зорилго чиглэл, үр дүнгүй олон нийтийн хандалтыг татах л зорилготой зүйлс байгаа харагдана. Тэгвэл сүүлийн хоёр хоног олны танил алдартнууд болон фейсбүүк хэрэглэгчдийн дунд эрчтэй явж буй нэгэн компанит ажил өвөрмөц нэр болон зорилгоороо бусдаасаа ялгарч байна. Мазаалай баавгайг сонгуульд нэр дэвшүүлэе нэртэй уг компанит ажил нь  
•    Монгол улсын УИХ сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Мазаалайг хамгаалах талаар тусгуулах
•    Монгол улсын фейсбүүк нийт хэрэглэгчдийг нэгтгэн Фейсбүүк компанид #SaveTheMazaalai профайл зураг үүсгэх функц нэмүүлэх санал тавих (Жишээ: Pray for paris, Mothers Day)
•    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-н логог Мазаалайн логогоор солих (Одоо Пандагийн лого бий)
Гэсэн томоохон зорилготой, олон нийтийг хөдөлгөөн юм. Уг ажлыг үл хөдлөх хөрөнгийн зарын www.hurungu.mn групп болон дэвшилтэт маркетинг, бизнес хөгжүүлэлт, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг The New Media Group хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны зорилтын биелэлт, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тусгагдан их хуралд сонгогдсон тохиолдолд тухайн ажлын биелэлт зэргийн хариуцан ажиллах юм байна. Компанит ажлыг санаачилагчдын хэлж буйгаар аян нь сайн дурын үйл ажиллагаанд үндэслэгдэж байгаа тул Монгол хүн та өөрийн эх оронд л байдаг Мазаалай баавгайг устаж үгүй болохоос өмнө нь хамтдаа аврацгаая гэж уриалж байгаа бөгөөд үүний тулд танаас зөвхөн өөрийн сошиал хуудсуудад шэйр хийхэд л хангалттай гэдгийг хэлжээ. 
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг – http://mazaalai.pgtb.me/vMQ0Nc
Харин шэйр хийж олон нийтэд түгээх пост – https://goo.gl/9Hy2EJ
Ингээд үүнийг уншиж буй Монгол хүн та нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн чадах чинээгээрээ энэхүү аяныг түгээгээрэй!

www.Urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.