Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголыг баг тамирчдыг дэмжих аяны хүрээнд “Бид эх оронтойгоо хамт” дуу мэндэллээ
Нийгэм

Монголыг баг тамирчдыг дэмжих аяны хүрээнд “Бид эх оронтойгоо хамт” дуу мэндэллээ

Урлаг Урлаг08/06/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_05331429967812016-06-08-15-33[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Rio 2016" оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студи хамтран "Бид эх оронтойгоо хамт" хэмээх тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээсэн юм. 

"Бид эх оронтойгоо хамт" тамирчдын сүлд дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, аялгууг МУСТА Ц.Эрдэнэбат туурвисан бол хөгжмийн найруулгыг "Анир" студи, видео клипийг "Face" студын хамт олон бүтээж, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуус амилуулсан бөгөөд өнөөдөр тус уран бүтээлийн албан ёсны нээлтийг ийнхүү хийлээ. 

Олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд тус уран бүтээлийг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гаар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулна. 

Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчдаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор уран бүтээлийн аян ийнхүү албан ёсоор нээлтээ хийж байна.

www.Urlag.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.