Хоол сойх өглөөний энэхүү дэглэмийн ачаар өдөрт 1кг турах боломжтой. Өглөө бүр гадил идэхэд та 7 хоногт 7 кг турна гээд төсөөл дөө. Үүний тулд та их өлсч, хоолны зуршлаа өөрчлөх шаардлагагүй.
Японы эрдэмтэн Хироси Ватанабегийн санаачилсан дэглэм их энгийн, өглөө 1 ширхэг шинэхэн гадил идэж, аяга бүлээн ус уух ёстой. Энэ л таны өглөөний цайг орлоно. Үд хүртэл өөр юм идэх хэрэггүй. Дараа нь өдрийн турш хуучин шигээ хооллож болно. Гэхдээ япончуудын хоол идэхдээ баримталдаг "80/20" дүрмийг мөрдөж сурвал танд хэрэгтэй. Ходоод 80% дүүрч ирэх үед идэхээ боль, бүрэн цадаагүй үедээ гэсэн үг. Ходоодны 20% хоосон байснаар ачаалал багатай, улам сайн ажилладаг аж. Гадил жимсний крахмал нь метаболизмыг идэвхжүүлэх ба нарийн гэдсэнд уусдаггүй, шууд бүдүүн гэдсэнд очиж, ферментжүүлдэг юм байна. Бүдүүн гэдэсний бактериуд уг крахмалыг боловсруулж, өөхний хүчлийн богино гинжин холбоо үүсгэн эсүүдийг тэжээж, ходоод гэдэсний замыг эрүүлжүүлдэг ажээ.
Энэ дэглэмийн дагуу өглөө аяга ус уучихаад 1 цагийн дараа гадил идвэл бүр сайн. Гэхдээ заавал тэгж өөрийгөө "чангалах" шаардлагагүй. Хүсвэл эхний гадил идсэнээс 20 минутын дараа дахиж 1 гадил нэмж идсэн ч болно.
Хориглох зүйл:
– сүү, цагаан идээ, архи хэрэглэж болохгүй.
– оройн 8 цагаас хойш юу ч идэхгүй.
– шөнө дундаас өмнө унтах ёстой.
– үдийн хоол, оройн хоолоо иднэ, гэхдээ завсар хооронд "юм хивж" болохгүй. Өлсөөд байвал жаахан жимс идээрэй.
Ашиг тус:
– энэ бол супер эрүүл дэглэм
– гадил нь эслэгээр баялаг тул их энерги өгнө
– гадил хямд үнэтэй тул турах гэж их мөнгө зарцуулах шаардлагагүй
– өглөө бүр юм идэж гэрээс гарах нь метаболизмыг (гэдэсний хий гадагшлах) хурдасгаж, өдрийн турш хэтрүүлж идэхээс сэргийлнэ
– та хоолны дуршлаа илүү сайн хянадаг болно
– целлюлитээс (гуя, ташаа өөхөлж жүржийн хальс шиг болох) сэргийлэх хамгийн үр дүнтэй арга