Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 урлагийн хөтөлбөр хэрэгжинэ
Нийгэм

“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 урлагийн хөтөлбөр хэрэгжинэ

Урлаг Урлаг11/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13308213_281221322221733_4578152293509505523_o5855688762016-06-03-09-41[www.urlag.mn]1266919642016-06-11-10-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Mонголын Урлагийн Зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөр Улаанбаатар хот ба Өмнөговь аймагт 2016 оны 9-р сарын 3-12 хооронд хэрэгжих юм байна. 

“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын хөгжмийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино. Уг төсөлд Солонгосын хөгжимчид Монгол уран бүтээлчидтэй хамтран оролцоно.

Урлагийн төрөл: 

•    Хөгжим, дуу /Ардын, угсаатны хөгжим дуу ба орчин үеийн альтернатив, электро, саунд арт/

Сонгон шалгаруулах шалгуур:
•    22-40 насны дадлага туршлагатай чадварлаг уран бүтээлч эсвэл хамтлаг байх
•    Өөрөө зохион туурвих чадвартай, хүсэл сонирхолтой байх
•    Багаар ажиллах чадвартай байх 
•    Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 10 хоногийн турш оролцох боломжтой байх
•    Угсаатны онцлогтой хөгжмийн зэмсэг, ая дан эзэмшсэн бол давуу талтай

Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн Уран Бүтээлчдийг Дэмжих болон Хөтөлбөрийн Хороо, Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилчдаас бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2016 оны 6-р сарын 30-нд зарлана.
Монгол уран бүтээлчдийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг МУЗ бүрэн хариуцна. 
Бүрдүүлэх материал:
•    Өргөдлийн маягт (доорх хаягаар авна уу).
•    Уран бүтээлчийн намтар (англи монгол хэл дээр).
•    Уран бүтээлийн бичлэг (CD дээр буулгасан эсвэл онлайн линк явуулах).
•    Хөтөлбөрийн явцад туурвих уран бүтээлийн санаа товч тайлбар
•    Өргөдлийг холбогдох материалын хамт 2016 оны 6 сарын 20-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд [email protected] хаягаар ирүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 319015, 319017

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног MOTV.mn OTT-оос үзээрэй

06/05/2026

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ

06/05/2026

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.