Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх
Уртын дуу

Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх

Урлаг Урлаг11/06/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18698633339682016-06-11-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр бол Холливуудын гол багана, жүжигчин Жонни Деппийн төрсөн өдөр. Тэр дэлгэцэнд мөнхрөн үлдэх олон сайхан дүр, гоолиг бүсгүйчүүдийн галзуу, басхүү гунигтай романсуудтай хамт 53 нас хүрч байна. Тиймээс ч та бүхэнд түүний амьдралдаа хийж байсан хамгийн хачирхалтай, "солиотой" зүйлсийг хүргэж, түүний тухай ховор баримтуудыг дэлгэж байна. 

 Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх
1
Депп алиалагчаас маш их айдаг ажээ. Алиалагч харангуутаа л айснаасаа болоод сэтгэл нь тавгүйтэж, чичирж эхэлдэг гэнэ. Гэсэн ч "Alice in Wonderland" кинонд бүтээсэн түүний малгайчны дүр нь алиалагчтай маш адилхан харагддаг юм. 

2
Тэр бас шоколадны харшилтай. "Чарли ба Шоколадны үйлдвэр" кинонд тоглохдоо дандаа хиймэл шоколад хэрэглэж байжээ. 

3
Тэр 16 настай байхдаа сургуулиасаа хөөгдөж байжээ. Яагаад вэ гэж үү? Дургүйг нь хүргэсэн багшийнхаа өөдөөс өмдөө тайлаад, өгзгөө харуулчихаж л дээ. Тэгээд л тэр… 

4
Деппийг дэгжин сахалгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Тэгвэл тэр өөрөө ч хиймэл сахал цуглуулах дуртай ажээ. 

5
Түүний ганц бахархдаг юм нь юу гээч? Гүрвэл тэжээж сурсандаа их л барддаг гэнэ шүү. 

6
Жонни Депп нэг удаа зэвсэглэсэн дээрэмчдийг дэлгүүр тонох гэж байхад нь болиулжээ. Гэвч тэд огтхон ч зодолдоогүй юм. Бүгдтэй нь зүгээр л эвээр яриад, ухааруулаад буцаасан гэнэ. 

7
Депп залуудаа хэт их стрессдэж, сэтгэл гутралд автсанаас өөрийгөө хутгаар зүсэж байжээ. Гэвч нас явахын хэрээр сорви нь бүдгэрсэн гэдэг. 

8
"Карибын тэнгисийн дээрэмчид" киноны ахмад Жэк Спарровын хувцсандаа багтахаа болих хүртлээ тэр хүссэн бүхнээ иддэг байв. Харин огцом таргалснаа мэдээд л шууд цагаан хоолтон болсон юм. 

9
Депп өмнө нь хоёр ч удаа баривчлагдаж байжээ. Хамгийн анх Нью-Йорк дахь зочид буудлынхаа өрөө бусниулсан гэж, харин нөгөө нь Франц гэрэл зурагчны папарацийг болиулах гэж байгаад үймээн самуун гаргасантай холбоотой. 

10
Тэрээр 12 насандаа тамхи татаж эхэлсэн бол, 13 насандаа анх бэлгийн харьцаанд орсон байдаг. Энэ тухайгаа тэр бүр өөрөө хэлсэн байдаг юм шүү. 

11
Тэр шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ зурж өгөхөөс хэзээ ч татгалзаж байсан удаагүй. 

12
Депп бүжиглэхээс айдаг гэнэ. Кинон дээр гардаг бүжгийн хэсгүүдээ тэр хэдэн мянган удаа давтаж байж, арай хийн бэлэн болгодог юм. 

13
Нэр алдарт хүрч, жүжигчин болохоосоо өмнө Депп утасны оператор хийж, үзэг зардаг байсан гэдгийг та мэдэх үү?

14
"Motion Pictures" кино компани түүнийг уран сайхны киноноос илүүтэй хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа авьяастай хэмээн дүгнэсэн байдаг. 

15
Тэр нэгэнтээ "Миний гэр бүл болон найзуудыг гомдоосон хэнийг ч өөрийн гараар алаад, идэх болно" гэсэн аймшигтай тангараг өгсөн юм. 

16
Түүнд хошин шогийн мэдрэмж маш муу заяасан бололтой. Онигоо ярьж чаддаггүйн дээр ярих ч дургүй гэнэ. 

17
Түүнийг Францад усан үзмийн талбай, Америкт хэд хэдэн шөнийн клуб эзэмшдэгийг та мэдэх үү?

18
Түүний үүдэн хоёр шүд нь мөнгө учраас "Ахмад Жак Спарровыг мөнгөн шүдтэй болгочих" хэмээн найруулагчаасаа гуйсан ч зөвшөөрүүлж чадаагүй гэдэг. Тиймээс хоёр шүдээ сольсон байна. 

19
Тэр хүүхнүүдээс дутахгүй сүнс байдагт итгэж, маш их айдаг ажээ. Депп ямар аймхай юм бэ….

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг дахин толилуулна

05/11/2025

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.