Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мөнгө – Mungu – Дайн ба энх – Dain ba enh
Дуу хөгжим

Мөнгө – Mungu – Дайн ба энх – Dain ba enh

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оо Тиймээ. Хорвоо хичнээн баян тансаг ч гэсэн мөнгөний хууль үйлчилж байна. Мөнгөгүй бол хоолныхоо дэргэд өлбөрч үхнэ хүсэлдээ боогдож үхнэ. Мөнгөтэй бай, мөнгөтэй бай…

Мсит. Хорвоо дээр хүн агуу хүчирхэг ч асуудал арилгагч мөнгөний дэргэд ядуу дорой, бусад амьтдаас илүү ухаалаг ч гэсэн хүн өлсөж даарч зовбол арчаагүй амьтан харин мөнгөн тэмдэгт хичнээн үнгэгдэж үрчийсэн ч доош орохгүй үнэ цэнээ алдахгүй хэзээч үнэ цэнээ алдалгүй амь нэмнэ. Мөнгөний тоо ихэсэх тусам хүнд хэцүү санаанд багтамгүй зүйлийг тун амархан бодит болгоно харин хүний тоо ихэсээд байвал идэж уух хоол унд өмсөж зүүх хувцас хунар орогнох орон байр гээд үй олон асуудал өөрийн бодолтой бүхнийг мэдрэлийн ядаргаанд оруулах шилдэг шаналгаа болно.
Х-эр. Хүмүүс бүгдээрээ ихээс их мөнгө олж учирсан асуудлуудаа арчихийг хүснэ.
Бизи. Мөнгө олж чаддаг хүн өөрийн хүссэн үйлээ хийж зүйлээ авч эдэлж байх хэрэгтэй ч олсны хэрээр зуурын жаргалд ташуурч үрэх хэрэггүй архи дарс мансуурал ганц шөнийн жаргалд хөл алдахийн төлөө чи амьдарч байгаа юм биш.

Дахилт: Чи өлсөнө мөнгөтэй бай
Чи өвдөнө мөнгөтэй бай
Чи наргих мөнгөтэй бай
Чи боловсрох мөнгөтэй бай
Чи амьдарч байна мөнгө хэрэгтэй
амьдрал дуусаагүй болохоор чи мөнгөтэй байх ёстой.

Мөнгөө төл.
Мсит. Тэгвэл бүх юм сайхан болохыг би мэднэ. Юуны төлөө яах гэж төлбөр хийх хэрэгтэйг ойлгохгүй эсвэл зоосгүй бол бурхан тэнгэрт хандаад нэмэргүй хэнч гэсэн нийгмийн амьдралаас шахагдаж нүдэнд өртөхгүй болтлоо жижигрэнэ гэхдээ хүний энэ бие жижигрэхгүй бас томрохгүй халаасанд нь байгаа улигт эд хэн хүний хэмжээг тодорхойлно. Амар амгалан дутагдах гачигдах зүйлгүй аз жаргалтай амьдрахын тулд үргэлж тооцоо төлбөрөө хийж барагдуулж байх мөнгөтэй бай чи амьдарч амьсгалж байна үүнийхээ төлөө хангалтай мөнгө төлөхгүй бол хэнч чамайг тоохгүй чи юунд ч хүрч чадахгүй чи юу ч хийж чадахгүй энэ бол хууль. Цаг үргэлжид энэ хууль хүн бүхэнд үйлчилнэ эхээс төрж хүний тоонд орж амьдарч эхлэхээс эхлээд үхэж дуусч авсанд орж газарт булуултал чинь шаналгаат хууль ºäºð øºíºã¿é хаана ч байсан мөр дарна.

Дахилт:

Х-эр. Мөнгө гэгч өчүүхэн металлт цаас юу юунаас эрхэм цаас хүний амьдралын хэрэгцээт цаас тиймээс мөнгөөр хүнийг захирч болно үхүүлж болно сэхээж бас сэргээж доргиож хөөргөж инээлгэж бас уйлуулж болох боловч мөнгө бурхан биш ухаан муутай хүн мөнгөний боол харин ухаантныг бол мөнгө өөрөө дагана. Тиймээ тийм түүний төлөө дугдайх хэрэггүй хайрлах зүйл гэж харамлах хэрэггүй хайран ч амиа үрэх хэрэггүй зөвхөн адгийн шаарууд л эрхэм баялаг гэж бодож өөрөөсөө өрөөлөөс үр хүүхдээсээ харамлана.
Бизи. Хамгийн сайн анд найзууд халамжит эхнэр нөхөр зөвхөн мөнгөнөөс болж муудалцана мөнгөнөөс болж хүн үхнэ хохирно замаа алдана хүн биш новш болно. Цус үзсэн бух шиг мөнгө үзсэн хүн улайрана. Хүн гэдэг амьтан мөнгөжихийн тулд хууль цааз ёс суртахуун ухамсараа ч уландаа гишгэнэ. Юм юмыг хийнэ сурна хорвоо дэлхийг хөгжил хөдөлгөөнд оруулах хүчирхэг хүч бол мөнгө ч, хүний ухаан бүр ч илүү хүчтэй.

Дахилт:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.