Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сун Хе Гю: Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй
Уртын дуу

Сун Хе Гю: Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй

Урлаг Урлаг15/06/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1465952189_8a49a85ff976b2953a2e93bb682bc28c_12002110657272016-06-15-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Сун Хе Гю: Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй

 

“Asian Box” киноны сувгаар Солонгосын олон ангит “Нарны үр сад” кино гарч, манай үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. “Зочид буудлын эзэн”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн олон ангит киноны дүрээрээ танигдсан Солонгосын царайлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Сун Хе Гю уг киноны гол дүрийг бүтээж байгаа юм. Тэгвэл энэ удаа “Оддын цаг” буландаа жүжигчин бүсгүйн www.koreatimes.co.kr сайтнаа өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

 
-“Нарны үр сад” киноны романтик хэсгийн сэтгэл хөдлөлийг  жүжигчин Сон Жун Ки та хоёр маш чадварлаг гаргасан байна билээ. Ийм мундаг тоглосон нууц нь чухам юундаа байна вэ?
 
-Кино дэлгэцнээ гарснаас хойш Сон маш олон шүтэн бишрэгчидтэй болсон байна лээ. Кино зохиолыг анх унших үедээ гол дүрийн эрэгтэй жүжигчин хэрхэн удирдаж  тоглохоос шалтгаалж, кино амжилтад хүрэх юм байна гэж бодсон. Харин хамтрагч маань дүрээ сайн гаргасан учраас миний сэтгэлийг хөдөлгөж  чадсан байх. Тиймээс л энэ хэсэг үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм болов уу.
 
-“Мицүбиши моторс” компанийн нүүр царай болох саналаас татгалзсан гэж сонссон юм байна. Хэрэв дургүйцэхгүй бол шалтгааныг нь тодруулж болох уу?
 
-Тэр явдлын талаарх мэдээлэл маш хурдацтай тархаж байгааг хараад үнэндээ гайхсан. Өөр солонгос жүжигчин байсан ч,  ийм шийдвэр гаргах байсан байх. Надтай холбоотой бүхий л үйл ажиллагаа,  гэрээ хэлцлийг Сео Кён Дук хариуцдаг юм.
 
Гадаадын олон алдартай музейд солонгос хэл дээрх товхимол байгааг би нэг ч удаа олж харж байгаагүй. Тиймээс менежертэйгээ ярилцаад Солонгосын соёл руу чиглэсэн үйл ажиллагаанд түлхүү оролцохоор  шийдсэн. Түүхийн талаарх баримтуудыг сайн мэдэхгүй учраас маш олон зүйлсийг судлах хэрэгтэй болж байгаа. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л хийх болно. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй.
 
–Сүүлийн хоёр ангийг дутуудсан гэж зарим хүмүүс дүгнэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Киноны сүүлийн ангийн зураг авалтыг урьдчилж авсан байсан. Гэхдээ олон нийтэд цацах үед  зарим хэсэг дутуудсан нь үнэн. Кино зохиолыг бүхэлд нь уншиж, нэг хэсэгт нь тоглосон хүний хувьд ингэж хэлж байгаа хэрэг.  Зарим үзэгчид сөрөг сэтгэгдэлтэй үлдсэн байх. Хувь хүнийхээ хувьд би төгсгөлд дуртай л даа. Гэхдээ олон ангит кино болохоор зүгээр гэж бодож байна.
 
-Өөрийн бүтээсэн дүр болох доктор Кан Мо Ены талаар юу гэж бодож байна вэ. Зохиолч Ким Ен Сукийн бичсэн ховорхон дүрүүдийн нэг шүү дээ?
 
-Кан эмчийн дүр өөрийнх нь бичсэн зохиолууд дундаа хамгийн анхны шулуун шударга, өөртөө итгэлтэй бүсгүйн дүр гэж зохиолч Ким хэлж байж билээ. Үнэнийг хэлэхэд зохиолчтой уулзаж, ярилцахаасаа өмнө нь би дүрийнхээ талаар сайн ойлголтгүй явсан. Харин түүнтэй уулзах үедээ дүрийнхээ гэрэл гэгээтэй сайн талыг нь илүүтэй олж харсан юм. Тэгээд л  зохиолоо дахин уншиж,  Кан эмчийн дүрийг бүтээсэн дээ.
 
–Та энэ удаагийн олон ангит киноноос юу сурч үлдсэн  бэ?
 
-Би 20 гаруй насандаа жүжиглэнэ гэдгийг их л амархан зүйл гэж бодож, төсөөлж ирсэн. Гэхдээ энэ киноны бүх л хэсэг тийм амар байгаагүй. Зураг авалт эхлэх тэр үеэс ажлаа сайн хийхэд л  анхаарч байлаа.
 
-Хамтран тоглосон жүжигчин Сон Жон Киг хүнийх нь хувьд юу гэж боддог вэ. Манай зарим уншигчдад сонин байж магадгүй?
 
-Сон Жон Ки аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, эелдэг зантай гэдгийг нь мэднэ. Газар хөдлөлт гэх мэт  хүнд зураг авалтад ч тэр ийм л байдлаар хандаж ирсэн. Бүтэн зургаан сарын турш   хамт ажиллахад түүний зан араншин өөрчлөгдөхийг нэг ч удаа хараагүй. Сон  насаар надаас хэд дүү. Гэхдээ надад түүнээс сурах зүйл маш их байлаа. Кинонд дүрээ төгс бүтээсэн гэдэгтэй  маргахгүй байх. Хүнийхээ хувьд ч гайхалтай залуу.
 
–Таны тоглолт  ч гэсэн гайхалтай байсан. Ер нь таны хувьд үзэгчиддээ ямар байдлаар дурсагдахыг хүсдэг вэ?
 
-Кино, драмын аль нь  ч бай, миний тоглосон дүр үзэгчдийн сэтгэлд маш гүн гүнзгий хүрэхэд л миний сэтгэл ханах болно. Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй. Яг одоогийн байдлаар миний хамгийн сайн чадах зүйл энэ байна.
 
-Таны дараагийн бүтээхийг хүсч буй дүрийн тухайд?
 
-Эрэгтэй жүжигчидтэй харьцуулахад эмэгтэй жүжигчдийн  бүтээж чадахгүй дүр гэж байдаг. Ингэж хэллээ гээд  эрэгтэй жүжигчид эмэгтэйчүүдээс илүү чадвартай гэж байгаа юм биш. Би зүгээр л зохиолчдын бичсэн олон олон эмэгтэйн дүрийг драм болон дэлгэцийн бүтээлд бүтээж, жүжигчнийхээ ур чадварыг өөр талаас нь харуулахыг л хүсч байна.
тоншуул.мн
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.