Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалт боллоо
Нийгэм

Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалт боллоо

Урлаг Урлаг16/06/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
27073012173_9a6b0a96c8_(1)1129172862016-06-16-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчид”-ийн холбооноос Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтыг энэ сарын 10-14-ны хооронд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

   Уг сургалтын зорилго нь Монгол улсын  театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн  бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн  хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг  цогцоор нь  олгох  зорилгын дор болж өндөрлөлөө.

  Энэхүү сургалтаар бүжгийн хувцасны дизайн, бүжгийн хөгжим сонгох, клавиртай ажиллах, тайзны  гэрэлтүүлгийн талаарх онолын мэдлэг, гэрлийн дизайн гаргах, театрын үйл ажиллагааг төлөвлөх, бүжгийн анатоми, бэртлээс урьдчилан сэргийлэх  зөвлөмж өгөх, бүжгийн найруулагчийн төлөвлөгөө гаргах, зураглал хийх талаарх мэдлэгийг мөн олгосон юм.

  Ийнхүү Монголын нийт бүжиг дэглээчид 5 хоногийн турш эвлэлдэн нэгдэж туршлага мэдлэгээ солилцон, харилцаа холбоогоо сайжруулж Монголын бүжгийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо.





Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.