Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын анимэйшн комикс авардс уралдаан зарлагдлаа
Нийгэм

Монголын анимэйшн комикс авардс уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг17/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1b2519_MACA_x9741838111972016-06-02-09-28[www.urlag.mn]9217439532016-06-17-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 5 сарын 24-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Монгол контент ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран “Монгол Агуулгыг Дэлхийд экспортлоно” уриан дор Контент экспорт арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээнд 2016 оны 8 сарын 13 хүртэл явагдах “Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдааныг танилцуулсан юм.

Монголын Анимэйшн, Комикс Авардс нь

Комик ном, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик /манга/ ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах, анимэйшн, комикс/манга/ үйлдвэрлэлийг дэмжихэд оршино.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ТӨРӨЛ

Комикс ном
Анимэйшн 
Комикстрип /Сэдэв: ………………/

ХАМРАХ ХҮРЭЭ

Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Комикс бүтээлд тавигдах шаардлага:

2013 оноос хойш бүтээгдсэн байх.
Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болоогүй байх.
Нэг түүхийг бүтнээр нь өгүүлсэн байх.
Нүүрний  тоо 24 –өөс багагүй байх.
Уралдаанд ирүүлэх бүтээл А3 хэмжээтэй хэвлэмэл байх.
Англи, япон хэлний аль нэгээр хөрвүүлсэн хувийг хавсаргасан байх.
Хэвлэмэл хэлбэрээр, эсвэл pdf хэлбэрээр байх боломжтой
Анимэйшн бүтээлд тавигдах шаардлага:

2013​ оноос хойш бүтээгдсэн байх.
Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болсон байж болно. 
Бүтээлийн үргэлжлэх хугацаа харгалзахгүй.
2D,3D, Motion comic, Stop Motion, бусад байх боломжтой. 
Дуу дүрс, техникийн шаардлага бүрэн хангасан байна.
DVD­р хүлээлгэн өгөх. 
Жич: Зохиогчийн эрх болоод түүнтэй холбоотой үр дагаварыг уралдаанд оролцогч бүрэн хариуцна.​

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

1​­р байр: Алтан шагнал /Gold Awards/, Япон Улсаар аялах эрх, ивээн тэтгэгчидийн шагнал
2­р байр: Мөнгөн шагнал /Silver Awards/, Wacom төхөөрөмж
Жич: Шаардлага хангасан комикс номыг

“Олон Улсын МАНГА АВАРДС”­-д тухайн бүтээлээрээ оролцох эрх – 1 хүн​

Жич: Олон улсын түвшинд шаардлага хангасан тохиолдолд ном болгон хэвлэж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээ хийнэ.

БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ

Бүтээл хүлээн авах хугацаа: 2016.07.15 – 2016.08.01

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам /Соёл, мэдээллийн хэлтэс/

ШАЛГАРУУЛАЛТ

“Монголын Анимэйшн Комикс Авардс”-ын шүүгчдийн комисс шалгаруулалтыг явуулна.

Шалгаруулалтын хариу нь 2016.08.01-2016.08.05 хооронд гарна.

Бүтээл шалгаруулах ёслолын өдөр: 2016.08.13

Бүтээл шалгаруулах ёслолын газар: Монгол­Японы төв  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүтээлч номын тэмдэглэл шалгаруулах уралдаан зарлав

06/05/2026

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.