Бид нар энэ дуундаа нийгмийн ганц хоёр ялгааг зүйрлэсийн.
Нэгэн залуугийн тухай дуулахад арав хорин асуудал нүүрлэсийн.
Энэ юу вэ? Гэвэл нийгмийн хоёр давхаргын хоорондох ялгаа.
Гэтэл хүүгийн хармайнд нүхээр нь амьдралаа харах зос нь алга аа.
Өдөр болгон хэтэрхий бага мөнгөөр өөрийгөө хоололдог.
Хэтэрхий бага мөнгөө олохын тулд бусдад өөрийгөө боол болгодог.
Энэ хүнд бүх юм байгаа харин байхгүй нь ердөө зоос.
Залуугийн хувьд өөрөөс нь бусад нь эзэн хаад босс.
Тэр залуу хичээх тусам амьдрал түүнд хатуу хандах шиг
Зөвхөн амьдралаа гэсэн бодол нь хав халуу наранд гандах шиг.
Тэр залууг хаанаас нь харсан амьдралын төлөө гүйгээстэй.
Нэн ядуу нэр нь үргэлжийн мөнхөд зүйгээстэй.
Зүүхэээстэй би байсан бол үнэхээр сэтгэл алдрана.
Нэг л алдаа гарахад тэр залуу хэзээч сэхэхгүй шалдарна.
Залуугийн сэтгэл учраас ядаж байхад нэг охин хайрладаг.
Охины гэр дандаа найрладаг хажуугийн харшид байрладаг.
Яг үнэндээ би түүндээ хайртай тэр надад хайртай бид нар суух юмсан.
Өглөө болгон түүнийхээ чанасан цайг уух юмсан.
Миний толгойд хайрынхаа төлөө гэсэн бодол эргэлдэнэ.
Найзууд минь чи наад сэрүүн зүүднээсээ сэр гэлдэнэ.
Хүйтэн сэрүүн салхи зүрхийг минь чэвтлэн гарах шиг.
Бүх хүн намайг өрөвлийн харцаар хөөрхий хэмээн харах шиг.
Би өөрийнхөө ирээдүйг сайнаар харж өөрийгөө хуурахгүй.
Ямартай ч хайрынх нь хайр хэзээ ч гандан буурахгүй.
Чи бидэнд боломж байхгүй ганцааранг минь үлдээ.
Уг нь гүйлдээ эргээд оч төрсөн гэр бүлдээ.
Бид нэгнээ дэндүү татаж хайр нь хайрандаа шатаж.
Ингээд хэлэхэд уйлмаар байгаа ч нулимс минь хатаж.
Үүнээс хойш чи бид биенээ холоос харж байя.
Хайр нь хайрыгаа сэтгэл дотроо хайрлаад гарж байя.
Би ингээд өөрөө өөртөө нэг илүү ачаа үүрсэн.
Гэлээ ч гэсэн нэг хэсэг аз жаргалаар дүүрсэн.
Тэдний хайр нь ердөө зоосны нүхээр багтаж чадахгүй салчлаа.
Зоос нь ч юмуу хайр нь ч юмуу аль нэг нь түүнийг алчлаа.
Тэр нэгэн тэнэг зүйлийг боджийно баян болоод эргэн очино.
Гэхдээ түүнд сонголт байхгүй байвал сугалаанд л хожино.
Тэр ер охиныг хайрлах ёсгүй байсан анхлан.
Түүнээс ердөө шатаад өнгөрсөн хайрын үнс нь ханхлана.
Энэ бүхэн тэдний хувьд зөвхөн ороод гарсан хайр л байсан.
Ядуу хүнд хайр зохисгүй ердөө амьдралын дайсан.
Түүний амьдрал одоо хоосон оргиод гэюүрнэ.
Энэ зүйл болохгүй байж болох л байсан шүү дээ ер нь.
Түүний хайраас дуу нэр бүр доош нь зулгаасан.
Эсвэл түүний хайрлах эрхийг төрөөс ядуу тул хаасан.
Түүний хайрын нулимс нэг ч дусалгүй ширгэлээ.
Ширгэлээ хайраар явсан амьдрал орвонгоороо эргэлээ.
Ингээд л залууг хайр нь хутгалаад алж л байгаа байхгүй юу даа.
Бидний хэлсэн энэ бүхэн хэтэрхий хатуу дуу юу даа