Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ойрын өдрүүдэд бороошино
Дуу хөгжим

Ойрын өдрүүдэд бороошино

Урлаг Урлаг28/06/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original5498403982016-06-28-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, ялангуяа 29-нд бороо үргэлжлэн ахиу хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар орох төлөвтэй байна.

Түүнчлэн 06 дугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдэж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл “Silk way star” олон улсын уралдааныг тэргүүлж эхэллээ

02/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025

А.Аданы “Жизель” балетыг гурван өдөр толилуулна

04/11/2025

“Лхам” галерей Швейцарийн Риетберг музейтэй хамтран Монголын орчин үеийн урлагийг дэлхийд хүргэв

04/11/2025

“Дэлгэцгүй долоо хоног” аяныг өрнүүллээ

04/11/2025

Өндөр Гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэнэ

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.