Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Чойжин ламын сүм музейн цогцолборыг танилцуулж байна
Уртын дуу

Чойжин ламын сүм музейн цогцолборыг танилцуулж байна

Урлаг Урлаг12/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
913748557ad3d9b2327a833714067802016-08-12-12-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.
Энэ удаад Улаанбаатар хотод зорьж үзэх таван сүм хийдээс Чойжин ламын сүм музейн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.

Товч түүх:
VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар, монголын 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулжээ. Энэхүү сүмийн барилгын ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
Лувсанхайдав  нь 1872 онд Төвөдэд төрж, 1876 онд монголд иржээ. Тэрээр 1905онд Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлан шагнахыг гуйж айлтгасанд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээн нэр олгосон байна.
Сүмийн нэг онцлог нь түүний адар туурганд шашны дайсны толгой, уушиг, зүрхийг дүрсэлж зурсан. Энэ нь шашны дайсан тэрсүүдийг дарагч чойжин сахиусын сүм хэмээсэн санааг илэрхийлсэн хэрэг ажээ.
Чойжин ламын сүмийн хурал номын үйл ажиллагааг 1938 онд хааж, 1942 оноос шашны музей болгон, тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлэх болжээ.
Өдгөө Чойжин ламын сүм музей нь Ямпай хаалга, Махранзын сүм, Хүндэтгэлийн асарт хаалга, Гол сүм, Занхан сүм, Зуугийн сүм, Ядамын сүм, Мөргөлийн буюу Өндөр гэгээний сүм гэсэн цогцолбороос бүрдэж байна.

Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт, Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс урагш 350 метр зайтай.

Солбилцол:
N47 54 54.2
E106 55 5.9


Онцлог:
Монголын сүүлчийн хааны төрсөн дүү Лувсанхайдавт зориулсан сүм

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.