Бүсгүй минь чи өндөр харагдмаар л байгаа биз дээ? Намхан биетэй бүсгүйчүүд ч гэсэн өндөр харагдах боломжтой. Бидний өмсдөг хувцас, зүүдэг зүүлтүүд бүгдээрээ бидний дүр төрхөнд нөлөөлж уртасгаж, богиносгож, таргалуулж, эсвэл туранхай болгож харагдуулдаг.
Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно.
"V" хэлбэрийн энгэртэй цамц
Энэ нь биеийн пропорцыг тэнцвэржүүлж, таныг илүү туранхай бас өндөр харагдуулна. Эсрэгээрээ битүү энгэртэй, дугуй захтай цамцнууд нь жинг нэмж, таныг овортой, бас намхан харагдуулна гэдгийг санааарай.
Өндөр оноотой даашинз
Энэ жилийн трэнд болж буй нэг хөл тэр чигтээ ил гардаг, оноотой урт даашинз, юбка нь таныг өндөр харагдуулах чухал хувцаслалтуудын нэг.
Трапицан өмд
70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Тэгэхдээ бүр таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтайгаар иржээ.
Өндөр суудалтай өмд
Өндөр суудалтай өмд нь харвин, унжсан гэдсийг далдалж өгдөг учраас та дээгүүр нь бэлхүүс гаргасан богинохон цамц өмсөхөд тохиромжтой.
Макси юбка болон богино цамц
Өндөр суудалтай өмднөөс ч илүүтэй таныг өндөр харагдуулах "ашигтай хувцас" гэж үүнийг л хэлнэ дээ…
Босоо судал
Хувцсан дээрх хээ, судланд цаашдаа ач холбогдол өгч байгаарай. Учир нь хөндлөн судал таныг тарган, цэгцгүй биетэй харагдуулдаг бол, эсрэгээрээ босоо суудалтай өмд цамц нь өндөр, туранхай харагдуулдаг юм.
Биений өнгөтэй гутал
Биеийн шаргал өнгө, цайвар ягаан, цагаавтар өнгөтэй өсгийтэй гутал, баллерина гутал, кэт, пүүз зэрэг нь таныг байгаагаас тань өндөр харагдуулж чадна.
Залгаа хувцас буюу "Jumpsuit"
Та хэр тарган, туранхай тань хамаагүй, "jumрsuit" таныг байгаагаас тань 1 дахин өндөр харагдуулах болно.
Богино юбка
Гуяар татсан, тод өнгөтэй, эрээн хээтэй богино юбканууд таны хөлийг илүү урт харагдуулдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Мэдээж таныг өндөр харагдуулна гэсэн үг юм шүү дээ.
Өмд, гуталны өнгө ижил байх