Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Summer camp of students 2 зуны цугларалт зохион байгуулагдлаа
Нийгэм

Summer camp of students 2 зуны цугларалт зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг16/08/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d93f12bedd5b11bec7a0f206994c25822201918122016-08-16-17-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Нийгмийн Ардчилал" МОХ-оос уламжлал болгон зохион байгуулагддаг "Summer camp of students" 1 000 оюутны чуулга 2016 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд орших Хар зүрхний хөх нуур хэмээх байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа.

"Нийгмийн Ардчилал" МОХ нь 21 аймаг, Нийслэл, 9 дүүрэгт салбар холбоодтой бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтанд Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул зэрэг 17 аймаг , Нийслэл, Баянгол, Сүхбаатар, Налайх зэрэг 8 дүүргийн нийт 26 салбар холбооны төлөөлөл болсон оюутан, залуучууд оролцлоо. Чуулга уулзалтын үеэр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, урлагийн тоглолт, амжилттай сайн ажилласан оюутан залуучуудаа шагнан урамшуулах, авхаалж самбаа сорисон хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулж нэгдсэн дүнг гаргахад Архангай аймгийн салбар холбоо тэргүүн байр эзэлсэн юм.

Мөн чуулга уулзалтын үеэр "Нийгмийн Ардчилал" МОХ нь ээлжит Бага хуралдааны 3-р хурлаа зохион байгуулж өнгөрсөн хугацааны ажил, амжилтаа дүгнэн хэлэлцэж дотоод бүтэцдээ өөрчлөлт оруулж "Нийгмийн Ардчилал" МОХ-ны дүрмийн дагуу 5 Удирдах зөвлөл гишүүн 5 Дэд ерөнхийлөгчийг сонгож баталгаажууллаа. "Нийгмийн Ардчилал" МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батдорж Бага хурлын хуралдааны илтгэлдээ "Нийгмийн Ардчилал" МОХ нь 2016 оны УИХ болон Аймаг, НИТХ-ын сонгуульд ээлжит сонгуульд хамт олноороо амжилттай оролцож холбооны Ерөнхийлөгч Дорждугарын Гантулга нь хамгийн залуу УИХ-ын гишүүнээр сонгогдож 9 гишүүн нь аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсныг танилцуулж энэ удаагийн чуулга уулзалт нь залуучууд албан тушаал, эрх мэдлийн төлөө өрсөлдөж биш эв нэгдэл, эрдэм боловсролоо дээшлүүлж боломжийг өөртөө бий болгодог гэдгийг "Нийгмийн Ардчилал" МОХ-ны гишүүд дэмжигчид батлан харууллаа." хэмээн онцлон хэллээ.

 

"Нийгмийн Ардчилал" МОХ -ны шинээр сонгогдсон Дэд ерөнхийлөгч нарыг танилцуулж байна.

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун

Сэлэнгэ аймгийн "Нийгмийн Ардчилал" МОХ-ны Тэргүүн Г.Эрдэнэбаяр

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зөвлөх Б.Сэргэлэнбаатар

 

Монголын үндэсний маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа

 

Нийслэлийн "Нийгмийн Ардчилал" МОХ-ны Тэргүүн Х.Алтаншагай

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.