Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Юнителийн 66’000 нэгжтэй 6000₮ картын “цаад үнэн” юу вэ?
Сонгодог уран зохиол

Юнителийн 66’000 нэгжтэй 6000₮ картын “цаад үнэн” юу вэ?

Урлаг Урлаг19/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cf02a08419edadf4c2a96ccc88f3efb4484610862016-08-19-10-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хамгийн том бонус”, “50%-ийн хямдралтай”, “давхар бэлэгтэй” зэрэг рекламны жижүүрийн үгнүүдээс бид аль хэдийнээ залхсан. Сонсоход сайхан, уран цэцэн үгнүүд боловч амьдрал дээр буухаараа бүх юм эсрэгээрээ эргэж, итгэл алдарсан болохоор тэр. Гэтэл саяхнаас ахиад л 66’000 нэгжтэй 6000₮-ийн карт гаргалаа гээд Юнителийнхэн “бөмбөгдөж” эхлэв. Хулхидуулж ханасан хүмүүс дэмий л бие биенээсээ “6000₮-ийн үнэтэй байж 66’000 нэгжтэй гэнэ. Үнэн юм уу?” гэж асуухаас цаашгүй. Ингэж суухын оронд үнэхээр тийм их бонус өгч байна уу эсвэл нөгөө л нэг хууран мэхлэлт нь уу гэдгийг өөрийн биеэр шалгаж үзэхээр Юнителийн салбар луу хөдөллөө.

Гэхдээ эхлээд гарахаасаа өмнө www.unitel.mn сайтруу орж, юу амлаж байгааг нь мэдэж авах нь зөв гэж шийдлээ. 6000₮ картыг саяхнаас худалдаанд гаргасан бөгөөд урьдчилсан төлбөрт хэрэглэгч цэнэглэвэл 66’000 нэгжтэй болж дараа төлбөрт нь цэнэглэвэл 10GB дата эрхтэй болно гэжээ. Үнэн эсэхийг нь харан байж л болъё доо.

13:00 цагийн үед Өргөө 2 салбарт очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. 6000₮ карт авъя гэхийг сонсоод хаана очих ёстойгоо мэдээд авав. Би ч бас 2 карт худалдаж авлаа. Харин картны уутанд бидний хэлж заншсанаар хөргөгчний соронзон наалт хамт байж байх юм. Ажилтан охиноос нь лавлаж асуутал “6000₮ карт авсан хүн бүрт магнет соронзон наалт бэлэглэж байгаа. Энэ нь гэр, төрийн далбаа, 5 хошуу мал, эрийн 3 наадам гээд Монгол бахархлуудыг бэлгэдсэн 13 төрлийн сонголттой. Та сонгоод аваарай” гэж байна. Надад хамгийн их таалагдсанаар нь хурдан морь, бөх хоёрыг сонгож авлаа.

Ингээд кино үзэхээр хүлээж суусан хоёр оюутан охинтой танилцаж, хэрэг зорилгоо ярилцан нэгнийх нь урьдчилсан төлбөрт дугаарыг цэнэглэж өгөхөөр тохиров. Заавар ёсоор 12 оронтой нууц дугаарыг 1441 дугаарт явуултал тэр даруй мессэж ирлээ. Картных нь үндсэн 6’000 нэгж, 60’000 бонус нэгж нийлээд жинхэнээсээ 66’000 нэгж дансанд нь нэмэгджээ. Үнэн байна шүү. Ингээд бонус 60’000 нэгжээ 7 хоногийн турш сүлжээнд ярих, мессэж бичих, дата ашиглах зэргээр “үрж” болно гэсэн тайлбар мессэж ахин ирлээ.

Харин үлдсэн ганц картаараа өөрийнхөө Юнителийн дараа төлбөрт дугаарыг цэнэглэлээ. Карт гэхээр л над мэт дараа төлбөрт дугаартай хүнд хамаагүй мэт санагддаг байсан бол энэ удаад огт өөр байв. 6000₮ картаар цэнэглэж 1 сарын турш ашиглах 10GB дата, 60GG-тэй болдог юм байжээ. 10GB дата гэдэг чинь 10 кино үзэх хэмжээний их дата шүү дээ. Бас л үнэн байв.

 

Ингэж 66’000 нэгжтэй 6000₮ картны “үнэнийг” олох эрэл өндөрлөж, үүнийг уншиж байгаа та ч бодит, зөв мэдээлэл олж авсан байх гэж найдаж байна. Хүн итгэмээргүй бонус, хямдрал ч үнэн байж болдог гэдэг итгэлийг олж аваад харьсан юм даа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.