Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын түүхийг сэргээн зурсан ном Shangri-La дэлгүүрт нээлтээ хийлээ
Нийгэм

Монголын түүхийг сэргээн зурсан ном Shangri-La дэлгүүрт нээлтээ хийлээ

Урлаг Урлаг19/08/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
89a609942cd435e9f9ae0af68bfa9aed3500009812016-08-19-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 18-нд “Шангрилла” моллын гурван давхарт “Интерном” номын дэлгүүрийн шинэ салбарын  нээлт боллоо. Шинэ салбарын нээлттэй давхцуулан XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч, уншигчдын гарт хүрч эхэллээ.

Уг арга хэмжээнд Адмон группын ерөнхий захирал Р.Энхбат, ерөнхий редактор Д.Баярсайхан нар болон Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож буй эрдэмтэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монголчууд цувралын хүрээнд 1600-1959 оны хоорондох үйл явдлуудыг өгүүлсэн гурван боть уншигчдын хүртээл болсон бөгөөд ном нийт есөн бүлэгтэй. Үүнээс гадна Рашид ал-Дины “Судрын чуулган”, “Өлзийт хааны түүх” зэрэг перс номын чимэглэл зураг, бунхны ханын зураг, археологийн олдвор хэрэглэгдэхүүнээр баяжуулсан нь XII-XVII зууны үеийн монголын түүхийг сонирхсон хэнд ч бүрэн гарын авлага болохуйц нэвтэрхий толь болсон гэдгийг хэллээ.

Мөн энэхүү шинэ боть нь өмнөх ботиуд хийгээд цувралын гол зорилго монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг зургаар баяжуулсан бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгахаар зорин бүтээжээ. Нийтдээ 1000 орчим түүхэн болон сэргээн зурсан зураг орсон байна. Номын зохиолчдын багийн хувьд ШУА-ын Түүхийн хүрээлэн, МУИС-ийн тухайн цаг үеэр судалгаа хийдэг судлаачдаас бүрджээ.

Интерномын зургаа дахь салбарт бүх төрлийн ном худалдаалагдах бөгөөд монголчуудын өнө эртний эсгий урлалаар эд зүйлс хийн дэлгэсэн байв. Эсгий бүтээгдэхүүнээр номын хавтас, цүнх, үсэг савны хайрцаг, түрүүвч зэргийг дэлгэсэн нь олны сонирхолыг ихээхэн татлаа. 

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.