Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Rokit Bay: “Эцэг эхчүүд миний дууг хүүхдүүддээ сонсгох хэрэггүй”
Нийгэм

Rokit Bay: “Эцэг эхчүүд миний дууг хүүхдүүддээ сонсгох хэрэггүй”

Урлаг Урлаг19/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10417752_802599116444833_7637925788396050538_n1405962762016-05-17-09-48[www.urlag.mn]8556316872016-08-19-13-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүнийг шулуун шударга зантай төлөв даруу хэмээн фэнүүд нь үнэлдэг.

Авьяаслаг Монголчуудын шүүгчээр ажиллаж байх хугацаанд нь найман настай балчраас наян настай хөгшид хүртэл андахгүй таньдаг болсон. Тэгвэл тэрбээр "Хариуцлага" цомгоо эцэг, эхчүүдэд зориулан гаргасан аж. Чухамхүү ийн гаргах болсон шалтгаан нь реппер залуутай эцэг, эхчүүд тааралдаад хамтдаа зургаа авахуулахыг хүсдэг байна. Ингэхдээ хүүхддээ хамт авахуулсан зургаа үзүүлнэ гэдэг гэнэ шүү. Үүнд нь Rokit Bay ихээхэн дургүй байдаг аж. Энэ тухай бид энэ удаагийн "Mobile news" буландаа онцолж байна. Тэрээр "Манайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ хяналт муу тавьдаг. Тоглоом хүртэл нас заачихсан байдаг. Тоглоомын газар тоглох насыг нь харгалзан үзэхгүйгээр шууд л мөнгөө төлж байвал болоо гээд л тоглуулчихна.

Хариуцлага, үүрэг эцэг, эхчүүдэд байх ёстой. Тухайлбал, хүүхэд нь насанд хүрэгчдийн тоглоом тоглож байхад донтлоо боль гэхээс тоглоомыг нь хянаж яадаг вэ гэдгийг анхаардаггүй. Болохгүй зүйлийг болиулах хэрэгтэй. Миний дуунууд гэхэд 16, 18 наснаас дээш насныхан сонсох ёстой нас заачихсан. Гэтэл үүнийг маань бага ангийн хүүхдүүд сонсож байгаад яс хавтайдаг. Тоглолтоор явж байхад үзэгчдийн дунд хүүхдүүд байдаг тийм тохиолдолд хараалын үг хэллэгээ өөрчилдөг. Би хүүхдэд зориулсан дуу хийдэггүй. Эцэг, эхчүүд үүнийг минь зөвөөр хүлээж аваад битгий сонсго гэж хэлмээр байдаг. Хүүхддээ анхаарал тавь" хэмээжээ 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөгжмийн зохиогч Н.Баасандорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ

19/11/2026

Д.Болд: Монгол хөгжим дэлхийн түвшинд, цоо шинэ орон зайд…

19/11/2026

Мисс О.Намуунаа “Miss Universe 2026”-ийн шилдэг 20-т бичигдэж байна

19/11/2026

Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв

19/11/2026

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.