Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 17. Санчир гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хуучин найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл хүчтэй төрөх өндөр магадлалтай өдөр байна. Энэ өдөр ихэнх хүмүүсийн оюун санаа үүлэн дунд умбаж, хүсэл мөрөөдөл нь хайнга алхам хийхэд хүргэж болзошгүй. Хувь заяа танд ээлжит сорилтоо илгээж гэнэтийн таатай бус асуудлаар бэлэг барьж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр сайн унтаж амрах хэрэгтэй. Учир нь удахгүй их ажлын нүргээн ирэх болно. Ямар ч зүйл болж байсан сэтгэл санаагаа тайван байлгаарай. Санамсаргүй байдлаар гэр бүлийнхээ хүнтэй маргалдаж болзошгүй тул аль болох эв эеийг хичээх хэрэгтэй. Хэрвээ асуудал даамжирвал түргэн залруулж, учирлаж ойлгуул. Уучлалт гуйх гэж байгаа бол өөрийн гэмээ ухаарсан байх нь хамгийн чухал. Бусдад найдах хэрэггүй. Таны итгэлийг хэн нэгэн алдаж магадгүй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэрэв та уурлаж дүрсхийдэг зантай бол одоо болгоомжтой бай. Та уур хилэнгээ барьж чадахгүй байж ч магад. Тэгээд дараа нь хэлсэн үгэндээ маш их харамсах магадлал өндөр байна. Асуудлыг харилцан ярилцах замаар шийдэж, 2 талын ашигтай шийдвэр гаргах нь ухаалаг хэрэг байх болно. Зөрчилтэй үзэл бодол санал зөрөлдөөний шалтгаан болж эцэг шигээ хүндэлж явдаг хүн чинь дарамт үзүүлэх болно. Хадмууд чинь таагүй байдал учруулж магад.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сайн муу хосолсон өдөр. Гэрийн ажилд дарагдах нь. Төлөвлөгөөгөө ягштал баримтлахын оронд цагийг утсаар ярьж, нохойгоо салхилуулж, эсвэл телевизээр өглөөний хөтөлбөр үзэж болно шүү дээ. Өнөөдөр хийж байгаа зүйлдээ ухаантай байх нь чухал. Эс бөгөөс таны эргэн тойрон дахь хүмүүс тань үл ойлгох, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй тийм түрэмгий эсвэл хүлцэнгүй ааш гаргаж магадгүй. Таны харилцаа холбоог зохицуулдаг буд гараг эсрэг зүгт эргэж байгаа тул таны харилцаанд үл ойлголцол үүсэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Долоо хоногийн эцсээр ядарч, архаг өвчнүүд хурцадна. Эргэн тойрондоо сэтгэл дундуур байна. Сонгодог хөгжим сонс. Учир нь энэ нь байгалийн дуу чимээтэй төстэй байдаг. Таны хурц хэл болон бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тиймээс эдгээр зүйлсээс хол байхыг хичээ. Танаас бага зэрэг уяан хатан байдал мөн бодлоготой байдал шаардагдана. Амьдрал өөрөө танд хүнд хэцүү байдлаас гарахад тань тусална. Гадуур гарах бүхий л ажлуудыг хойшлуулаарай.
ОХИН (8/23-9/22)
Амралтын энэ өдрийг энгийн харьцаа, наргиан дээр тулгуурлан хүлээн авах найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ тойрон суух нь танд сэтгэл ханамжийг өгөх болно. Хязгаарлагдмал байдалдаа хэт их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ нь таны дутагдалтай тал руу анхаарал татах болно. Эерэг сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөртөө байгаа зүйлдээ анхаарал тавь. Ингэснээрээ та аливаа үнэт зүйлсээ илүү удаан хэрэглэж чадна. Машин, компьютер зэрэг үнэтэй зүйлсээ засч сэлбэ. Энэ бүх хүчин чармайлт тань үр дүн авчирна. Энэ өдөр худалдаа хийхэд таатай. Үнэтэй, чанартай зүйлийг сонго. Та магадгүй үнэтэй эртний эдлэл худалдаж авна. Сонирхол тань мэргэжил болон хувирч магадгүй. Зар сурталчилгаа явуулснаар та өөрийн чадвараа ашиглан урлагийн амжилттай бизнес явуулж болох юм. Хөрөнгө оруулалт ашгаа өгч эхэлнэ. Өөрийгөө шинэчлэхийг эрмэлз.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Завгүй өдөр. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа их ажилд бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө хөдөлгөөнтэй байлгах нь явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Та хэрэв ганц бие бол маш хортой хууралт эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.
НУМ (11/22-12/21)
Ойр дотны хүмүүстээ өгөх болоод авах 2-ын тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зориулж төлөвлөгөө боловсруулаарай. Лааны гэрэлд оройн хоол хайрттайгаа хамт идэх нь танд маш романтик санагдана. Таны санхүүгийн байдал ерөнхийдөө хангалттай ба амралтын улиралд зориулан бэлэг дурсгалын зүйл болоод эд бараа худалдан авахад тохиромжтой. Та худалдан авах зүйлээ төлөвлөх хэрэгтэй ба энэ нь таны зарлагыг хэтрүүлэхгүй байхад тусална. Аз мэдсэн хэрэг сайн үр дүн авчирна. Дэлгүүр болон хувиараа бизнес эрхлэгчдэд үр өгөөжтэй өдөр байна.
МАТАР (12/22-1/19)
Эрч хүчтэй өдөр. Өглөө эртлэн бүхнийг эхэл, нийгмийн амьдрал, үйл ажиллагаа таны ертөнцийг жаргалтай болгоно. Энэ өдрийн энергийг бүтээлч хөдөлмөрч хайрттайгаа хөгжиж зугаацахад зарцуулах нь тохиромжтой. Гэрлэсэн энэ ордныхон өөрийн дотны хүнээ өөртэй нь санал нэгдэхгүй байгаа үед эсрэгээр хандах шаардлагатай. Аливаа гомдол, хэрүүл энэ өдөр үүсч мэднэ. Тиймээс хүлээцтэй ханд.
ХУМХ (1/20-2/18)
Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Харин та өөрийгөө зэмлэн буруушаахын оронд өөрөө өөртөө эргэлздэг зангаа засч, итгэлийг олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Мөн танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан байж болох юм. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй.
ЗАГАС (2/19-3/20)
Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай. Өнөөдөр орой үдэшлэгт явахад тохиромжтой. Түүнээс гадна хайртай хүнтэйгээ хамт сайхан зүйлийг мөрөөдөж ярилцаарай. Амралтын өдрийг өөртөө зориулж дуртай зүйлсээ хий.