Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг24/08/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4d1ab6c30be63637big4179928372016-08-24-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 22. Буд гараг.  Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, шар бар өдөр.

Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Зугаа цэнгэлд тааваараа хандахад таатай өдөр. Сэтгэл санаа түгшээсэн аливаа асуудлууд бие махбодийн болон сэтгэл санааны ядаргаанд хүргэхээргүй байх болно. Аливаа баяр ёслолыг хэтрүүлэггүйгээр бүх зүйлээ хэвийн хэмжээнд нь байлгах ёстой. Эрэлт нийлүүлэлттэй ажилд санаа тавьж, одоогийн ажилдаа дур сонирхлоо нэм. Чухал ажилд, асуудлыг шийдвэрлэхэд өөрийн зөн совингоо дага. Эрүүл мэнддээ анхаарч амин дэмтэй хоол хүнс хэргэл.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр санаачлага тань шагнагдаж, санал тань сайшаагдан дэмжигдэх болно. Энэ ордныхны амьдрал өрнүүн байх тул эргэлзэх тээнэгэлзэх зав гарахгүй бололтой. Харин энэ эрч хүчээ алдахгүй байж, хөндлөнгийн хүний хов живнээс холуур байхыг анхааруулж байна. Мэргэжлийн хүрээний асуудалд идэвхитэй байхын хэрэггүй. Ямар ч хамаагүй үнээр амжилт руу хэт улайрах байдал нь удирдлагуудын дургүйцлийг хүргэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хөгжилтэй өдөр. Өнөөдөр таныг нэлээд сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Хайр дурлалыг ивээгч гараг тааварлахын аргагүй таны хайр дурлалд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Та өөрийн сонирхлоос тэс өөр хүнд татагдаж түүний араас хөл алдан гүйх болно. Таны ярих болон сэтгэн бодох чадвар дээд цэгтээ байна. Энэ сайхан боломжийг алдах хэрэггүй. Танд илгээж буй дохиог битгий алд. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгахаас зайлсхий. Хэрвээ та өнөөдөр амарч байгаа бол хайртай хүнтэйгээ хамт дуртай ресторандаа хоол идэж, тоглолт үзэхийг зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Туйлын таагүй өдөр. Мөрдлөг, хордлого, хов живээр дүүрэн өдөр. Бодит байдалд шүүмжлэлтэй хандах, биеэ барих, эрүүл ухаантай байхыг од эрхэс зөвлөж байна. Ганцаараа байх болон урт хугацааны аяллаас татгалз. Болзошгүй таагүй явдлын тухай хувь заяа анхааруулж байна. Өнөөдөр ямар ч тохиолдолд мэргэ төлөг, аль эсвэл илбэ шидээр оролдохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь маш аюултай, хар хэрцгий хүчийг дагуулах болно. Усны дэргэд байх нь танд ашигтай. Халуун ус, шүршүүрт ор.


АРСЛАН (7/23-8/22)   

Юу ч тохиолдсон бай энэ бүхэн маш ач холбогдолтой зүйлүүд байх болно. Таны амьдралд чухал байр эзэлдэг хүндээ түүний хайр халамжинд хичнээн их талархаж явдгаа хэлээрэй. Энэ өдөр энэ ордныхны төсөөлөл, зөн совин илүү ихээр бий болох хандлагатай байна. Таны олон нийтийн үйл ажиллагааны жагсаалт илүү их зүйлүүдээр нэмэгдэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ гэртээ цагийг өнгөрөөх дуртай энэ ордныхон гадагш гарч хүмүүстэй уулзахыг хичээгээрэй. Хуулийн асуудал танд эерэгээр шийдэгдэх бөгөөд санхүүгийн хувьд ч сайнаар эргэнэ.


ОХИН (8/23-9/22)

Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Бизнесийн гэрээ хэлэлцээр, шийдвэрээ хойш нь тавиад энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Нигүүлсэнгүй, өрөвч сэтгэл таны дотор лугшиж, та буяны байгууллагад өөрийн хандивыг өргөх байх. Та энэ асуудлыг өөрийн ахуйн амьдралаас ч илүүд үзэх бололтой. Таны хайр дурлал цэвэр ариун.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд. Таны нэмэгдэж буй зөн совин шийдэгдээгүй асуултуудад хариу олж болох юм. Ирж буй хоногууд удахгүй эхлэх ёстой төсөл, аз туршсан дуусгаагүй ажил дээрээ ажиллах завшаан олдох үе. Хэрэв та харилцаа холбооны тоног төхөөрөмжинд тулгуурлах хэрэгцээтэй бол төлөвлөгөөний нөөц хувилбартай байх нь зүйтэй. Эвдрэл гарах эрсдэл ихэсч байна. Ирж буй улирлыг угтаж, хувцас хунар, гоо сайхны хэрэгслүүддээ жаахан өөрчлөлт хийх нь зүйтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та бусад хүмүүс таныг ганцааранг нь орхиосой гэж хүсэж, хувийн зүйлээ хийхийг илүүд үзэх болно. Үүрэг хариуцлага хэцүү санагдана. Хэрэв та сэтгэлээр унасан бол өөрийгөө өрөвдөхийн оронд даван туул. Гадагшаа гарч өөр таагүй байдалтай байгаа өөр нэгэн хүнд тусал. Бусдын гомдлыг тэвчээртэй сонс. Спорт тоглоом тоглох нь таны хувьд гайхамшигтай байх болно.

 


НУМ (11/22-12/21)

Янз бүрийн өдөр. Уулзалт цугларалт урьд урьдынхаас илүү тохиолдоно Хүн бүр илүү эрчимтэй хөдөлгөөнд орох болно. Хэрвээ энэ байдал идэвхтэй байдал үр бүтээлтэйгээр ашиглагдах юм бол та юу хүссэнээ авч чадах болно Таны нэр хүнд танд туслах болно. Биеийн тамирын дасгал, гэрээ цэвэрлэх, зэрэг нь илүүдэл энергийг зарцуулах үр дүнтэй арга байх болно. Олон нийтийг хамарсан ажилд оролцох нь сэтгэлд чинь нийцэхгүй бөгөөд санаснаас нь чинь илүү их мөнгийг үрэх болно.


МАТАР (12/22-1/19)

Сар хилэнцийн ордонд шилжиж байгаа тул өөрийн хувийн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та нэлээд асуудалтай тулгарна. Тэднийг шийдэх гэж оролдохын оронд цаг нь иртэл хойшлуул. Айсны хэрэггүй, тэд байж л байна. Оюутан сурагчид амрах хэрэгтэй. Оюун ухаан яг л биетэй адил сайн байна. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Нууцыг задруулж болохгүй.

 


ХУМХ (1/20-2/18)

Таны ажиллах орчинд анхаарал тусна. Хэрэгцээгүй зүйлсээ ялгаж салга. Өөрийнхөө хэрэгтэй байгаа зүйлсийг нэмснээр та хаашаа явах гэж байгаагаа олж мэдэх болно. Хэдийгээр энэ үйл явц хэцүү боловч та чадна. Энэ ордныхны амбиц нь жолоодлого болно. Тиймээс хэрвээ та зөв чиглэлд хөдлөхгүй бол уур уцаар бухимдал төрөх болно. Сэтгэл хөдлөлийн ханамжит байдлыг цаг хугацаа эрч хүчээр эргүүлэн олж авна гэдэг бахархууштай зүйл юм.


ЗАГАС (2/19-3/20)

Аятай өдөр. Хувиараа бизнөс эрхлэгчид болон ажлын төлөө төрсөн хүмүүс амрах хэрэгтэй. Төлөвлөгөөндөө амрах цагийг оруул. Хүүхдүүдэд шинэ тоглоом зааж өгөх нь тэдэнд болоод танд хөгжилтэй байх болно. өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй зохиол зураг гэх мэт нарийн зүйл дээр ажиллах нь цагийг улам аз жаргалтай болгоно. Таныг аз завшаан тойрон хүрээлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.