Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Мөнгөө хадгалж сурах 22 зөвлөгөө
Үндэсний хөгжим

Мөнгөө хадгалж сурах 22 зөвлөгөө

Урлаг Урлаг25/08/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2015093014435880426997958792016-08-25-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

1. Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө үзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бүхэн сар бүр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар таны хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно.

2. Дэлгүүр хэсэх үедээ эсвэл санаандгүй тохиолдлоор төлөвлөөгүй худалдаагаа битгий хийж бай. Дэлгүүр хэсэх үедээ жагсаал гарган зөвхөн хэрэгтэй зүйлээ л авах нь маш их мөнгийг хэмнэдэг

3. Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай. Хэзээ ч “ядарсан цагтаа хэрэглэнэ” гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Шаардлагатай зүйлээ худалдан авахдаа ачааллыг нь төсөвтөө жигд хуваарилахыг хичээх хэрэгтэй. Хадгаламжаа гудсан доороо хадгалах хэрэггүй, банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөхийг бод.

4. Бараа үйлчилгээг зээлээр бүү ав. Уул нь мөнгөө цуглуулж авч байгаатай адил мэт боловч “том” зүйлийн үнийг та хэсэг хэсгээр нь төлж байна гэсэн үг. Харинмөнгөө цуглуулах явцад та нэмэлт орлого /хадгаламжийн хүү/ олдог бол зээлээр худалдан авснаар та нэмэлт зарлага /зээлийн хүү/ гаргадаг. Заримдаа энэ зарлага нэлээд их байдаг. Хэдийгээр, та хүссэн бараагаа шууд хэрэглэж эхлэх давуу тал байгаа боловч өөрийгөө санхүүгийн сахилга баттай болгох тал дээр энэ нь маш муу нөлөөтэй. Зээлээр худалдан авалт хийснээр та сайн бодож төлөвлөөгүй, хэрэгцээгүй зүйл авах аюултай. Харин мөнгөө хуримтлуулах явцад та авахыг хүсч байгаа бүтээгдэхүүнээ сайн судалж, зөв сонголт хийх боломжтой юм.Хэрэвтехникийн зүйл авах гэж байгаа бол таны мөнгө цугларч байх хугацаанд сонгосон зүйлийн чинь үнэхямдрах, мөн шинэ сайжруулсан хувилбар нь гараад ирэх болно. Үнэ нь таны анхы бодож байсан үнэ дотор багтаж ч магад.Орлого олохзориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхийг сайтар тооцохоо мартав аа.

5.Гэртээ хооллох нь хамгийн амархан, эрүүл бас мөнгөө хэмнэж болох арга. Онлайнаар зарим хэрэгтэй гэх жороо олж гэртээ хооллон ресторанд орохоос сэргийл. 

6. Өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авчрах нь түргэн хоол худалдан авах маш их мөнгийг хэмнэдэг. 

7. Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй
Хүнсний зүйлийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Бараа бүрт хадгалах хугацаа байдаг гэдгийг бүү мартаарай. Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй. Хэрвээ хаяхад хүрвэл та мөнгөө хогийн саванд хийж байгаагаас ялгаа юу байхав.

8. Бүү яар
Дэлгүүрт ороод л нүдэнд туссан зүйл бүрт шунах шаардлагагүй. Авах зүйлсийнхээ жагсаалтыг гарган бичиж байх нь хамгийн шилдэг арга. Танд яаралтай хэрэгтэй нүдэнд тусаад байсан зүйлээ хоёр гурав хоногийн дараа ахиад нэг хараарай. Хэрвээ үнэхээр танд хэрэгтэй байгаа бол худалдаад ав. Та авсан зүйлдээ сэтгэл ханамжтай байх ёстой шүү дээ. Хэрвээ авах шаардлагагүй санагдаж байвал та мөнгөө хэмнэнэ. Бас сэтгэл зүйн хувьд ч уналтад орохгүй шүү дээ.

9. Тэр бүр хэрэглээд байдаггүй бүхий л зүйлийн захиалгаа цуцал. Мөнгө танд хэрэггүй зүйлд үрэгдэхээс сэргийлнэ. 

10. Ямар нэгэн худалдаа хийх үедээ үргэлж өөрийн төсвөө тооцож үзэж бай. Энэ нь таны зарлага орлогоос тань хэтрэхээс сэргийлнэ. Маргаашаа бодохгүй худалдаа хийдэг хүмүүс байдаг. Тэдэн шиг болохоос сэргийл. 

11. Амьдрах гэр, унах машин, аялалын даатгалаа маш хянуур сонго. Бодлогогүй хийсэн нэг л алхам таныг сүйрүүлж болно. 

12. Найдваргүй хүмүүст бүү мөнгө зээлдүүл. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй байдаг. Хүн болгонд сайн харагдах гэсний хэрэггүй. Ийм хүмүүс маш амархан зальжин этгээдүүдийн зууш болдог.Үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал “загас барих аргыг” нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр. Харин мөнгө хийж чадахуйц буурьтай бөгөөд сэргэлэн хүнд хөрөнгө оруулахад буруутахгүй.

13. Тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө маш хянамгай гарга. Ямар нэгэн шийдвэр гаргах үедээ өөрийн төлөвлөгөөндөө хэрхэн өөрчилөлт орохыг тооцож үз.

14. Төлбөрийн тарифуудаа шинэчлэж бай. Та интернэт, гар утас, бусад үйлчилгээний төлбөр хийдэг тарифуудаа шинэчилдэг үү? Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй. Тийм болохоор энэ тал руу анхаарлаа хандуулж ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.

15. Хэрэв танд илүү өрөө ч юмуу газар байгаа бол түүнийгээ хөлслүүл. Хөлслүүлснээр орох зардал бол танд сул орж ирэх мөнгө. 

16. Өргөнөөр сурталчиллагддаг бараагбитгий авч бай. Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үзсэн барааг л авч бай. Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодитой зөвөлгөөг өгнө. Импортын бараа гэхээр л заавал сайн чанартай байдаггүй гэдгийг санаж яв. Дотоодын бараа бүтээгдэхүүнийг харахад “царай муутай” ч брэндийн бүтээгдэхүүнээс дутахгүй чанартай байх нь цөөнгүй байдаг. Үнэнь хавьгүй хямд байдаг.

17. Өөрийн машинаа маш болгоомжтой барьж гамтай хэрэглэ. Учир нь машины эвдрэлд маш их мөнгө үрэгддэг. Та болгоомжтой байж чадсанаар таны мөнгө түрүүвчинд тань үлдэж чадна. 

18. Сонин худалдаж авахын оронд интернэт дэхь мэдээллийг унш

19. Хямдралын тасалбараа гээгээгүй биз
Бидний тэр бүр анзаараад байдаггүй хэмнэлтийн тасалбарыг санах цаг болжээ. Сүлжээ дэлгүүрүүдийн хямдралын эрх ч үүнд хамаатай. Мөн хүүхдийн барааны дэлгүүрүүд ч бага сага хямдралын тасалбар түгээдэг шүү дээ. Тэдгээр нь танд байгаа бол хэрэггүй зүйл гэж гээхээр яарах хэрэггүй. Амаржсаны дараа 5-10 мянган төгрөгийн хэмнэлт нэмэртэй биш гэж үү. 

20. Тамхиа хая
Хэрвээ та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол хамгийн багаар бодоход сард 15 мянган төгрөг хаядаг гэсэн үг. Тамхи татахаа больсноор энэ мөнгийг хэмнээд зогсохгүй эрүүл мэндээ ч аврах болно.

21. Эрүүл бай
Өвдөнө гэдэг зөвхөн бие сэтгэлээр хямраад зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг.

22. Гэхдээ хэт их хэмнэлттэй амьдарч байна гээд амьдралын баяр баясгалангаас татгалзаад байвал яаж сайхан амьдрах билээ. Хамгийн гол нь хэрэггүй зүйлд л мөнгө зарцуулахаас зайлсхийж чаддаг байхыг танд сануулж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.