Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Крис Брауныг баривчилжээ
Нийгэм

Дуучин Крис Брауныг баривчилжээ

Урлаг Урлаг31/08/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
326454c78aa610547482df144563165c7067061382016-08-31-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Америкийн алдарт дуучин Крис Брауныг галт зэвсэг хэрэглэн эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Крис Браун надад буу тулган сүрдүүлсэн гэж нэгэн эмэгтэй цагдаад мэдүүлэг өгсөн аж.

Тодруулбал, Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Бэйли Каррен “найзынх нь үнэт эдлэлд хүрсэн гэх шалтгаанаар Браун надад буу тулгасан” гэжээ.

Дуучин залуу урьд нь хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэгт тухайлбал, 2009 онд найз бүсгүй болох поп од Рианад гар хүрсэн гэж сэжигтнээр татагдаж байсан юм.

Каррен мягмар гарагийн өглөөгүүр дуудлага өгсний дараа цагдаа нар Брауны гэрт очжээ. 

Каррен ярихдаа “даваа гарагийн орой би нэг найзтайгаа ажил хэргийн шугамаар Брауны гэрт очсон. Брауны найзын алмаазан зүүлтийг би “сайхан зүүлт” байна гээд барьж үзэх гэтэл тэр залуу гэнэт уурлаж, харин Браун миний нүүрэнд буу тулган “Зайл!” гэсэн” гэв.

Браун харш руугаа цагдаа нарыг оруулахаас татгалзсан учир тэд зэвсгийг олохын тулд нэгжлэг явуулах шүүхийн зөвшөөрлийг хүлээх хэрэгтэй болжээ.

Цагдаа нар хэлэхдээ “Брауны гэрт байсан 10 орчим хүнийг баривчилсан. Тэднийг байцаана” гэв.

Эх сурвалж: Монцаме

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.