Хонь
Энэ сараас эхлэн Бархасбадь гараг Хонины ордны хайр дурлалын харилцааг ивээснээр олон таатай мэдээг дуулах нь ээ. 2017 оны арван сар хүртэл ирээдүйн ханиа олох, хостой нь шинэ гишүүн нэмэх гэх мэтээр сайхан учрал, гэнэтийн бэлгүүд урсаж ирсээр байна. Хосуудын харилцаа улам гүнзгийрч яг л цэцэг шиг дэлгэрэх бол онцгой нэгнээ хайж байгаа ганц бие Хонины ордныхон хайр дурлалаа олох бололтой. Галзуу дурлал, сүйн бөгж, гэрлэх санал гэх мэт Хонины ордны бүхий л хосуудад нийтлэг гайхалтай зүйлс тохиолдохыг од эрхэс зөгнөж байна. Зарим нь стрэсстэй, дарамт бүхий харилцаанаасаа чөлөөлөгдөж сэтгэлийн амар амгаланг олно. Ер нь хайр дурлалын харилцаа чинь энэ сард яаж ч байсан эерэг сайхан зүйлсээр дүүрэн байх болно. Үүгээр ч зогсохгүй хайрын харилцааг ивээгч Сугар гараг энэ ордны хайр дурлалын харилцаанд нөлөөлснөөр ямар нэгэн гэнэтийн, онцгой баяр хөөртэй зүйл сарын 9-өөс 23 –ны хооронд тохиолдох нь баталгаатай юм. Тэгэхээр Хонины ордныхон маань энэ сард хайрлаад л дурлаад л байж дээ!
Зөвхөн хайр дурлалд ч төдийгүй ажил карьерт хүртэл онцгой эрхийг Хониныхон эдлэх бололтой. Хамтран ажиллагч байгуулага эсвэл шинэхэн түнштэйгээ нэлээд сайхан харилцаа холбоотой байж хамтын ажиллагаа болоод гэрээ хэлэлцэл, бизнесийн хөрөнгө оруулалтын тал дээр шинэ үе шатанд гарах аж. Харин мөнгө санхүүгийн тал дээр Бархасбадь болон Сугар гарагиуд нэлээд их дэмжлэгийг чамд авч ирэх төлөвтэй байна. Мэдээж бүх зүйл урсгалаараа бүтчихгүй. Тиймээс ч чамд нэлээд их ажиллах шаардлага тулгарч мэднэ. Бичиг цаасны ажлууд, томилолт зэрэг ажлын хэт ачааллаас болж оюуны стресст орж магадгүйг анхааруулж байна. Гэхдээ энэ сар чамд олон зүйлийг зааж сургах болно. Хамгийн гол нь саад бэрхшээл бүрийн ард чамайг гайхалтай сайхан мэдээ хүлээж байгааг санаад эрч хүчтэй байгаарай. Мөн ямар ч үед эрүүл мэнд хамгийн чухал нь гэдгийг мартаж болохгүй. Тиймээс одоо хийлгэж байгаа эмчилгээгээ бүрэн төгс хийлгэж дуусгах хэрэгтэй. Харин эмнэлэгээс хол амьдарч ирсэн Хониныхон ч энэ сард өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж чухалчлах бололтой. Мэдрэлийн ядаргаа болон амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлж өөрийгөө сэтгэл санаа бие махбодийн хувьд дээд зэргээр халамжилж, эрхлүүлээрэй.
Эцэст нь нийгмийн идэвхитэй байж шинэ танил, найз болох хэрэгтэй шүү.
Үхэр
Үхрийн ордныхны хайр дурлалын харилцаа бага зэрэг төвөгтэй байх бололтой. Нэг талаас Нар энэ ордны хайр дурлалын харилцаанд нөлөөлснөөр хүсэл тачаал оргилсон сайхан хайртай учирч магадгүй. Гэхдээ нөгөө талаас Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас хуучин гунигт дурлал болон өмнөх харилцаанаасаа болж нэлээдгүй олон хүндрэлүүдийг даван туулна. Бүх зүйл чиний төлөвлөгөөний дагуу байна гэж байхгүй. Гэхдээ энэ бүхэнд бүү сэтгэлээр унаарай. Бүх зүйл түр зуурынх, юу ч үүрдийнх биш. Тэгээд ч Үхрийн ордны хайр дурлалын харилцааг захирагч Сугар гараг өөрийн хүчээ нөөж байгаа ба 9 сарын 23-аас хойш хаанчлалаа эхлүүлж энэ ордныхны хайр дурлалын харилцаанд аз тохиох болно. Гэр бүлтэй Үхрийн ордныхны хувьд Ангараг гарагийн нөлөөгөөр харилцаа хурцадмал, хүндрэлтэй байх хэдий ч эдгээр саад бэрхшээлээс сарын сүүл гэхэд чөлөөлөгдөх болно. Хамгийн гол нь чи бүх зүйлд бага зэрэг тэвчээртэй байх хэрэгтэй.
Харин Үхрийн ордныхны ажил хэрэг болоод мөнгө санхүүгийн нөхцөл байдалд Бархасбадь гараг нөлөөлж эхлэх ба энэ нь ажил хайж байгаа нэгний хувьд хүссэн ажлаа олох эсвэл ажлаа хийж байгаа Үхрийн ордныхны хувьд одоо байгаа ажил нь улам илүү сайжрах болно. Бархасбадь гараг чамд ажлын их ачаалал авч ирэх боловч эргүүлээд чамд маш их эрч хүч болоод ажлаасаа асар их таашаал авах боломжийг өгнө. Мөн чиний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэх болно. Тиймээс юунд ч битгий санаа зов. Энэ сарын дундуур Сугар гараг ажил карьерын харилцаанд нөлөөлж эхэлснээр ямар ч саадгүйгээр урагшлах болно. Мөнгө санхүүгийн хувьд чамд энэ сард илүү их хариуцлага ирэх тул мөнгөтэй болгоомжтой харьцаж сурах хэрэгтэй. Мөн эрүүл амьдралын хэв маягт нэлээд их анхаарал хандуулж ач холбогдол өгөх бололтой. Энэ чинь ч сайн хэрэг.
Эцэст нь өөрийн ажил болон хобби аль алиндаа бүтээлчээр хандаарай.
Ихэр
Ихрийн ордныхныг энэ сард хайрын тэнгэр ивээх бололтой. Бархасбадь гараг энэ ордны хайр дурлалын харилцааг ивээснээр хосуудын хайр дурлалын харилцаа болоод бэлгийн амьдрал ахицтай байна. Ирэх оны 10 дугаар сар хүртэл энэ таатай байдал үргэлжилсээр байх болно. Хайр дурлалын харилцааг захирагч Сугар гараг Ихрийн ордны бэлгийн харилцааг удирдах ба асар их хүсэл тачаал ундарч, илүү чөлөөтэй илэн далангүй болох болно. Харин гэр бүлтэй Ихрийн ордныхны хувьд гэр бүлийн харилцаа нэлээд хурцадмал шинжтэй байх нь.
Ихрийн ордны ажил хэрэг карьерын харилцаанд Буд гарагийн буцах хөдөлгөөн нөлөөлснөөр тийм ч үр ашигтай нөхцөл байдал бүрдэж чадахгүй бололтой. Хүнд цаг үе ирж, зохион байгуулалтын ажил хэрэгт чинь ямар нэгэн асуудал гарч болзошгүй. Энэ сард багаар ажиллах гэдэг чамд бүр ч хэцүү даваа байх болно. Гэхдээ энэ хүндхэн цаг үед чиний бүтээлч зан чанар, авьяас билиг болоод азтай байдлын чинь ачаар бүх зүйл амжилттай байх боломжтой. Тэгээд ч чи зөв цагт, зөв нөхцөл байдалд зөв зан чанараа бусдад таниулж чаддаг ер бусын гэмээр авьяастай хүн шүү дээ. Мөн энэ сард аялал жуулчлал, зар сурталчилгаа, танин мэдэхүй болоод боловсрол олгох үйл ажиллагаанд оролцвол тун таатай байх бололтой. Биеийн эрүүл мэнд сайн байх хэдий ч бага зэрэг мэдрэлийн ядаргаа болоод сэтгэл хямралтай байж магадгүй. Маргаан зөрчил болоод ямарваа нэгэн түрэмгий хандлагад тайван байж, ухаалгаар даван гарч сурах хэрэгтэйг од эрхэс сануулжээ.
Эцэст нь ямар ч нөхцөлд өөрийгөө хянах, эзэмших арга барилд суралцаарай.
Мэлхий
Энэ сард Мэлхийнхэн хайр дурлалын тал дээр аятайхан харилцаатай байна. Гэр бүл болон ойр дотны хүмүүсийнхээ дунд аз жаргал, баяр баяслаар дүүрэн өдрүүдийг өнгөрөөнө. Мөн сэтгэл санааны хувьд ч амар амгалан байх хэдий ч энэ нь залхуурлыг дагуулж болохгүйг санаарай. Мэлхийн ордны хайр дурлалын харилцааг ивээгч Ангараг гараг үүрэг хариуцлагын тал дээр санаа тавих хэрэгтэйг анхааруулж байна. Энэ нь хостой Мэлхийн хувьд гэр орныхоо тав тахтай байдлыг улам бүр сайжруулах, өрхийн санхүүгийн байдлаа баталгаажуулах, урт хугацааны турш хэрэглэдэг зарим эд зүйлсийг авч бэлтгэх зэрэгт гол анхаарлаа хандуулж ажил үүргээ сайн биелүүлэхийг хэлж байгаа юм шүү. Мөн энэ сард хосын харилцаанд ярилцаж ойлголцох нь юу юунаас илүү чухал үүрэгтэй байна.
Харин ажил албаны тал дээр ямар ч зав чөлөөгүй байх нь. Өмнө чинь хэтэрхий олон зорилт юмуу эсвэл хийхэд хэцүү, яаралтай хийж гүйцэтгэх шаардлагатай ажлууд овоорч байх болно. Гэхдээ өөрийгөө дайчилж, зоригтой байвал сайн үр дүн гарч болно. Харин санхүүгийн тал дээр чиний шийдвэрүүд ямар байхаас бүх зүйл шууд хамааралтай байна. Эрүүл мэндийн хувьд өөртөө анхаарал, халамж тавьж, сайн хянаж байхыг зөвлөж байна. Харин 9 сарын 27-ны өдрөөс эхлэн Мэлхийн ордны эрүүл мэндийг тэтгэдэг Ангараг гараг буцах хөдөлгөөнд орох учраас энэ өдрөөс эхлэн өөртөө улам бүр анхаарал тавих хэрэгтэй. Хөл хүнд Мэлхийнхэн эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай.
Эцэст нь гэртээ ямар нэгэн сайхан зүйл худалдан авахад ээлтэй.
Арслан
Арслангуудын хайр дурлалын харилцаа энэ сард өмнөх сартай харьцуулахад тогтвортой, нэг хэвийн өнгөрөх бололтой. Ангараг болон Санчир гарагиудын нөлөөгөөр хостой арслангууд харилцааныхаа тухай ахин эргэцүүлэх бололтой. Мөн хайр дурлалын Сугар гараг арслангийн ордны хосын харилцааг илүү амттай, чөлөөтэй болгох байрлалд байрлаж байгааг хэлэх нь зүйтэй. Ганц биечүүд энэ сард одтой байх бөгөөд хэн нэгэн сайн хүнтэй учрах магадлал өндөр байна.
Арслангийн ордны ажил, карьерыг ивээгч Сугар гараг энэ сард Жинлүүрийн ордод байрлаж байгаа ч энэ нь Арслангуудад асуудал үүсгэхгүй. Санаа зовох зүйлгүй байж, урагш алхах зам чинь жигд, дардан байх бөгөөд өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна. Сарын хоёр дахь болон гурав дахь долоо
хоногийн эхэн үе нь ажил мэргэжлийн тал дээр хамгийн их боломж гарч ирэх үе байна. Оюун ухаан, харилцаа холбоо, борлуулалт болон худалдаатай холбоотой үйл ажиллагаанд оролцдог бол илүү их амжилттай байх болно. Үүний хажуугаар чамайг илүү шаламгай, авхаалж самбаатай байхыг шаардана гэдгийг санаарай. Харин санхүүгийн тал дээр бага зэргийн дутагдалтай байдал мэдрэх болно. Тиймээс урьдаас санхүүгийн төлөвлөгөө, тооцоогоо шинэчлэн, орлого, зарлагаа төсөвлөх хэрэгтэй. Биеийн эрүүл мэнд энэ сард харьцангуй сайн байна. Харин сэтгэл санааны хувьд өндөрт дүүлэн ниссэн байдалтай байх нь. Үүнийгээ дагаад тун өөдрөг үзэлтэй байх бөгөөд үүнийгээ бусдад түгээх болно. Мөн хошин шогийн мэдрэмж чинь маш өндөр байна. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж яавч болохгүйг од эрхэс сануулж байна. Үгүй бол үр дүн нь чамд аюултай байх магадлал маш өндөр байна. Мөн хөл хүнд Арслангууд болгоомжтой байж аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байх хэрэгтэй шүү.
Эцэст нь сарын гурав дахь хагаст санхүүтэй холбоотой ямар нэгэн томоохон шийдвэр гаргавал ээлтэй байх болно.
Охин
Охины ордны хайр дурлалын харилцааг ивээдэг Бархасбадь гараг энэ сарын есны өдрөөс буцах хөдөлгөөнд орох ба үүний улмаас хосууд хоорондоо илүү чөлөөтэй болж, эв нэгдэлтэй байна. Хосуудын сонирхол нэг буюу материаллаг болон прагматик талдаа байна. Мөн илүү тодорхой, ойлгомжтой харилцаатай байхыг хэн хэн нь хүсэх болно. Харин сарын 16-нд гэнэтийн ямар нэгэн үйл явдал чамайг хүлээж байна. Санхүүгийн тал дээр энэ сард Бархасбадь гараг Охины орд руу шилжиж байгаа тул асар их боломж, хөгжил цэцэглэлтийг авчрах болно. Гэхдээ энэ нь чамаас шалтгаалах бөгөөд нийгмийн идэвхи зүтгэл, өөрийгөө батлан харуулах, чадвараа нотлох зэргээс хамааралтай байна. Мэдээж хэрэг саад бэрхшээл гарах бөгөөд тэдгээрийг өөрийн хүчээр даван гарч чадна. Мөн аливаа асуудалд болгоомжтой үнэлэлт, дүгнэлт гаргахыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн хувьд сарын эхний хоёр хагаст арьстай холбоотой ямар нэгэн өвчин илэрч магадгүй байна. Энэ нь тийм ч тэвчээр шаардсан, хэцүү зүйл байхгүй ч гэсэн сэтгэл санааны тал дээрээ бага зэргийн хямралтай, бухимдалтай байж болно. Мөн асуудалыг аль болох амар хялбар аргаар шийдэх гэж зүтгэвэл эрсдэл дагуулах учраас яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна.
Эцэст маш тайван, тэвчээртэй байгаарай. Яагаад гэвэл зарим зүйлс эхний оролдлогоороо л амжилттай болох албагүй.
Жинлүүр
Жинлүүрүүдийн хувьд жаргалтай сар ирж байна. Сарын 23-ныг хүртэл хайр дурлалын Сугар гараг Жинлүүрийн ордод ээлтэй байрлалд байснаар цоо шинэхэн учрал, хайрын амт, адал явдал, сэтгэл хөдлөлүүд чамайг хүрээлэх болно. Ганц биечүүд хайж явсан хүнээ олох магадлал өндөр. Жинлүүрийн ордны хайр дурлалын харилцааг ивээгч Ангараг гараг Тэнгэрийн ван гарагтай таатай байрлалд ирснээр хайр дурлалын амьдрал чинь урам зориг, эрч хүч, өөрчлөлт шинэчлэлтээр дүүрэн байх нь ээ. Мөн Бархасбадь гараг 9 сарын 9-өөс ирэх оны 10 сар хүртэл Жинлүүрийнхийг ивээснээр амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байна. Ялангуяа гэрлэлт, хайр дурлалын амьдрал цэцэглэх учиртай ажээ. 9 сарын 9-өөс эхлэх Бархасбадь гарагийн нөлөө чиний санхүү, ажил албаны асуудлуудад ч хамаатай. Бархасбадь гараг дэргэд чинь байснаар өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл чинь нэмэгдэж, эргэн тойрноо эерэг нүдээр харах болно. Өмнө нь нэг л айж, хулгаад байсан зүйлсээ зоригтой эхлүүлж, өөрийнхөө чадлыг мэдрэхийг хүснэ. Бархасбадь чамд аз авчрах учраас энэ сараас ирэх оны 10 сар хүртэл чи ололт амжилтаар дүүрэн байх болно оо. Мөн Сугар гарагийн нөлөөгөөр хамтын ажиллагаа, түншийн харилцаа сайн байх бололтой. Сарын 16-нд томоохон өөрчлөлтийн эхлэл тавигдах магадлал өндөр байна. Бархасбадь, Сугар гарагууд чиний амьдралыг үйл явдал, өөрчлөлтөөр дүүрэн болгох хэдий ч эрүүл мэндийн хувьд дааж чадахгүй л болов уу. Тиймээс дархлаагаа сайн байлгаж, зөн совиндоо итгэхийг од эрхэс сануулж байна.
Эцэст нь хэлэхэд хийх ажлуудаа байнга төлөвлөж, хамгийн чухал ажлуудаасаа анхаарлаа салгаж болохгүй шүү.
Хилэнц
Сарын эхний 20 хоногт од эрхэс Хилэнцийнхний хайр дурлалыг төдийлөн ивээхгүй бололтой. Хайр дурлалын Сугар гараг ээлгүй байрлалд шилжиснээр үл ойлголцол, хол зай, хагацал, салалт, сэтгэл хөрөлт гэх мэт зүйлс давамгайлна. Гэхдээ хэд хэдэн гэнэтийн бэлгүүд бий. Олон нийтийн үйл ажиллагаа, уулзалт, сургалт гэх мэт арга хэмжээний үеэр шинэхэн танилтай болох ба тэр нь чиний амьдралыг харах өнцөг, оюун санаанд томоохон өөрчлөлт авчирч, нөлөөлнө. Нөхцөл байдал сарын 23-аас илт мэдрэгдэхүйц сайжирч, сүүлийн долоо хоногт сэтгэл санаа өөдрөг байх болно. Харин санхүүгийн нөхцөл байдалдаа анхаарал тавихгүй бол болохгүй шүү. Ангараг болон Буд гарагиуд Хилэнцийнхний ажил, санхүүд нөлөөлснөөр одоогийн нөхцөл байдлаа томоор харж, бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй болно. Мөн үйлдэл хийхийг ч шаардах болно. Сарын сүүлээр уур амьсгал сайжирч, санхүүгийн нөхцөл байдал жигдрэх болохоор тэр хүртэл тэвчээртэй, өөдрөг, урам зоригтой байх хэрэгтэй шүү. Харин албан тушаал ажил дээрх уур амьсгалын хувьд тогтвортой, тайван байна. Ангараг гараг Тэнгэрийн вантай ивээл байрлалд шилжиснээр гайхалтай мэдээ дуулах ч магадлал өндөр. Энэ сар бүхэлдээ Хилэнцүүдийг аливаа баг, бүлэгт нэгдэхийг шахаж шаардах болно. Харин эрүүл мэндийн хувьд сарын эхний 20 хоногт асуудалгүй, хэвийн байх төлөвтэй байна. Гэхдээ сарын сүүлээр эрүүл мэндтэй холбоотой зүйлд томоохон зарлага гарч магадгүй. Бэлгийн эрүүл мэнд, бөөрөндөө анхаараарай. Сүүлийн долоо хоногт бие ядарч сульдах нь мэдрэгдэнэ.
Эцэст нь сануулж хэлэхэд аливаа томоохон асуудлыг бусдад найдаж орхих биш өөртөө бүрэн хариуцлагаа үүрээрэй. Энэ нь сэтгэлд ч амар байх болно.
Нум
Сарын эхний гурван долоо хоногт Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хайр дурлалтай холбоотой төлөвлөгөөнд чинь бага зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Гэхдээ нөгөө талаас төлөвлөгөөгүйгээр гэнэт шийдсэн шийдвэрүүд зөв байх болно. Буд гарагийн буцах хөдөлгөөн Нумынхны хувийн амьдрал, карьер, нийгмийн байр суурь, статуст ч нөлөөлж мэдэхээр байна. Мөн чи хайртаасаа энэ сард нэлээд ихийг хүсэн хүлээх төлөвтэй. Юутай ч энэ сар хайртын чинь нийгмийн оролцоог дэмжиж нам эвсэл, нийгмийн бүлэг, зохион байгуулалттай арга хэмжээ, сайн дурын үйл ажиллагаанд оролцож илүү идэвхтэй байж эхэлнэ. Энэ нь та хоёрын харилцаанд ч эергээр нөлөөлнө. Нар Нумын ордод ээлтэй байрлалд шилжиж, Буд гараг буцах хөдөлгөөн хийснээр энэ сар Нумынхны хувьд мэргэжлийн ур чадвараа харуулах сар байх болно. Хүсэл тэмүүлэл өндөр байж, тодорхой хэмжээний амжилт ч олж чадна. Гэхдээ зарим зүйлсийг ахин нягтлах, ахин бодож үзэх, ахин зохицуулах хэрэг гарна. Урьд өмнө тасалдсан, зогссон байсан төсөл, ажил хэрэг, нөхцөл байдал эргэн ирнэ. Сарын эхний хагаст Нар Нумынханд нөхцөл байдал, төлөвлөгөөгөө өөрчлөх боломжийг олгоно. Харилцаа холбоо, оюуны хөдөлмөр, аялал гэх мэт зүйл хоорондоо нягт холбоотой байх ба зорилгодоо хүрэх эсэх нь эдгээр ажлуудаас хамаарна. Олны дунд нэр хүндтэй байхын давуу талыг мэдэрч, дэмжиж туслах хүмүүсийг хялбархан олж чадна. Багийн ажиллагаанд азтай байна. Санхүүгийн нөхцөл байдал чинь сайн байх хэдий ч эрсдэл хийх хэрэггүй. Ангараг, Санчир гарагиудын нөлөөгөөр сайн амарч чадахгүй байгаа мэт мэдрэмж чамд төрж, хартай, бухимдалтай болж эхэлнэ. Гэхдээ сарын 9-өөс Сугар гараг Санчир гарагтай ивээл байрлалд ирснээр нөхцөл байдал сайжирна.
Матар
Сарын дунд үед Матрынхны хайр дурлалыг ивээгч Сар хиртэх ба энэ нь Буд гарагийн буцах хөдөлгөөнтэй давхцаснаар хостой Матруудын харилцаанд зөрчилтэй, төвөгтэй, хэцүү нөхцөл байдлууд тулгарна. Мөн энэ сар гэрлэх санал тавих, хүүхэдтэй болох гэх мэт харилцааг нэг тийш болгох томоохон шийдвэр гаргахад ивээлгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргахаар оролдвол харилцаа чинь улам ойлгомжгүй, төвөгтэй нөхцөл байдалд хүрнэ. Харин ганц бие Матруудын хувьд од эрхсийн байрлал ивээлтэй байгаа. Харин ажил албаэы хувьд оргилуун дарсаа яг одоо буудуулж болно шүү. Учир нь боломж, ололт, амжилтуудаар дүүрэн жил энэ сараас эхэлж байна. Бархасбадь гарагийн нөлөөгөөр өсөж дэвжих маш олон боломжууд өмнө чинь нээгдэж, нийгмийн статусаа хэд хэдэн шатаар ахиулж чадна. Хамт олныхоо дунд нэр хүндтэй байж, тушаал дэвшинэ. Мөн гадаад хөрөнгө оруулагчтай холбоотой төсөл эсвэл гадаадад очиж ажиллах санал ирнэ. Үүнтэй холбоотойгоор боловсролоо ч дээшлүүлэхийг чи хүсэх болно. Энэ сард Матрууд ажил хэргийн тал дээр гайхалтай гэмээр азтай байна. Шинэ ажил эсвэл их сургуульд орж байгаа Матруудад ээлтэй. Нийгмийн идэвхтэй байж, өөрийгөө нуулгүй ил гаргах нь ирээүйд чинь хэрэгтэй шүү. Сарын сүүлийн 10 хоногт их хэмжээний орлого орж ирнэ. Харин эрүүл мэндийн хувьд чамаас анхаарал, болгоомж, халамжийг шаардах болно. Дархлаа чинь сайн биш байгаа учраас даарах, ядрахаас зайлсхийн эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглээрэй. Сайн амарч, нэмэлт амин дэм хэрэглэвэл сайн.
Эцэст нь шинэ хүмүүстэй танилцах, найз нөхөдтэйгөө уулзаж, гадуур гарахаас битгий татгалзаарай. Энэ үед ирээдүйд чинь том нөлөө үзүүлэх чухал хүнтэй танилцах магадлал өндөр байна.
Хумх
Нарны ээлгүй нөлөөгөөр хайрттайгаа харилцах харилцаа чинь бага зэрэг үл ойлголцсон шинжтэй байна. Энэ нь мөнгө, хувь хүний үнэт зүйлтэй холбоотой байх магадлал өндөр. Шинэхэн хосуудын хувьд ч бие биенээ буруугаар ойлгох нь хялбархан байх болно. Энэ сард харилцаандаа сэв суулгалгүй авч үлдэхийг тулд аль болох бүх зүйлийг тодорхой байлгаж, хоорондоо илэн далангүй ярилцах хэрэгтэй шүү. Хосууд хамтдаа аялалд явах эсвэл бясалгалд хамрагдах гэх мэтээр оюун санаанд нөлөөлөх шинэ зүйл туршина. Хол байдаг хосууд бие биедээ итгэх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Мөн энэ сард мөнгөнд хандахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Юунд үрж, юунд хөрөнгө оруулж байгаагаа сайн бод. 7 хэмжиж нэг огтлоорой. Шинэ бизнес эхлүүлж, том хөрөнгө оруулалт хийх зөв цаг нь одоо биш. Харин өр зээлээ төлж, авлагаа авч, данс тооцоогоо цэгцлэх хэрэгтэй. Хумхынхны хувьд энэ сар боловсрол, судалгаа шинжилгээ, соёл урлагийн арга хэмжээтэй холбоотой үйлсэд ээлтэй. Мөн багийн ажиллагаанд Хумхынхан илт оролцоо сайтай байж, өөрийгөө харуулж чадна. Биеийн эрүүл мэндийн хувьд Хумхууд гайхалтай сайн байхгүй ч том асуудал үүсэхгүй. Сарын дундуур санаандгүйгээр бэртэж, гэмтэх магадлалтай. Шим тэжээлтэй зөв хоол идэж, сайн амарч, өөрийгөө эрч хүчтэй байлгаж чадвал дархлаандаа санаа зовохгүй байж болно. Сэтгэл судлал, сансар судлал, далдын хүч, зурхай эсвэл гэмт хэрэгтэй холбоотой ном зохиол уншаарай. Энэ нь ертөнц, амьдралыг харах өнцгийг чинь өөрчилнө. Мэдээж сайн тал руу нь шүү дээ.
Загас
Загаснуудад хайр дурлалтай холбоотой зарим нэг төвөгтэй асуудлууд тулгарах бололтой. Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас нөхцөл байдал хяналтаас гарч, зөрчил, маргалдаан, үл ойлголцол үүсэх болно. Тиймээс чи хэлж байгаа үг, үйлдэлдээ бодолтой байж, хайртдаа аль болох буруу ойлголт төрүүлэхгүй байхад анхаараарай. Уян хатан байж, өөрийнхөө юу хүсэж байгааг тодорхой байлгаж чадвал чи зөв сонголт хийж чадна. Мөн энэ сард амьдарч байгаа газраасаа нүүхэд ээлтэй. Энэ нь хайр дурлалын амьдралд чинь ч тустай байх болно. Харин ажил албаны хувьд Загаснууд өөрчлөлтийн салаа замын эхэнд зогсож байна. Ангараг, Санчир гарагуудын нөлөөгөөр амжилтын зам чинь амар хялбар байхгүй л болов уу. Мөн Загаснуудыг ивээгч Сугар гараг энэ сарын 9-өөс Жинлүүрийн ордод шилжиж ирэх оны 10 сарыг хүртэл тэндээ байрлах ба үүнээс болж жилийн турш санхүүгийн нөхцөл байдалдаа анхааралтай, болгоомжтой, тооцоотой хандах хэрэгтэй болно. Нэмэлт орлого олж болох хэд хэдэн сувагтай болох ба тэдгээр чинь чамд чамлахааргүй хэдийг олж өгөөд байх болно. Харин түнш, хамтран ажиллагчийн харилцаа өөлөх юмгүй сайн байна. Нар, Сарны хиртэлттэй холбоотойгоор сарын эхээр стресс, бухимдал, сэтгэл гутрал мэдрэгдэх бололтой. Тиймээс аль болох өөрийгөө тайван, эерэг, гэгээлэг байхыг хичээгээрэй. Үр дүн нь найдваргүй шийдвэрийг хойшлуул. Мөн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө хайрлаарай.
Эцэст нь хэлэхэд санхүүгийн тооцоотой байгаарай, Загаснууд минь.