Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 02. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 1. Сугар гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр та найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хүсч байгаа бол ямар нэгэн сонирхолтой клубт гишүүнээр элс. Ингэснээр шинэ найз нөхөдтэй болох бөгөөд нөгөө талаар ирээдүйд танд хэрэг болох зүйл сурч цагийг үр дүнтэй өнгөрүүлэх болно. Адал явдалд дуртай хүмүүс хайр дурлалын тоглоомд орооцолдох магадлалтай. Хэн нэгэнтэй муур, хулгана болж тоглохыг хүсэх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Тэнгэр огторгуй өнөөдөр таны талд. Ямар нэгэн үл мэдэгдэх хүчин зүйлс таны хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь ашиг тустай замд хүргэнэ. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө, бизнес харилцаа бүгд сайн байх нь. Анхны судалгаанд анхаарал болгоомжтой бай. Ганц бие хүмүүс ойрхноос хос олж магадгүй. Хэдийгээр сонголт хийхэд хялбар биш байх боловч өөрийнхөө зөн совинг дага.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр сэтгэл татам байдал, далд утгыг агуулах ба бодож байгаа зорилгоо амжилттай хэрэгжүүлэх сонирхлоор зоригжуулах болно. Энэ өдрүүдэд та өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Од эрхэс таагүй нөлөө үзүүлсэн ч та аюулгүй, тогтвортой байхаа санаж, өөрийгөө эрхлүүлэх, тав тухтай байлгах олон зүйлийг худалдаж авч цуглуул. Мөнгөнд үрэлгэн байх, зээл рүү хөтлөгдөхөөсөө болгоомжлох хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Зарим хүмүүс гадаадад ажиллах боломжоор хангагдаж болзошгүй. Эцэг эх тань нас өндөр настай бол тэднийг эргэж тойр, асуудал бэрхшээлийг нь шийдэж өгөхөд тохиромжтой өдөр. Хойшлуулсан болон бүтэмжгүй ажлаас улбаалан, та хэт ачаалалд автагдаж, нийгмийн зарим ажлаа цуцлахад хүрнэ. Гадны хүнтэй танилцах нь таны ажил, аялал амралтын төлөвлөгөөг өөрчилж болзошгүй. Та энэ бүхнийг хийхээсээ өмнө улс төр, хуультай холбоотой асуудлуудыг нь авч үзэх хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох, мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээг солих боломж олдоно. Хэрвээ та хамаатнууд, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагахгүй байвал зөв шийдвэр олж чадна гэж горьдоод ч хэрэггүй. Бүхнийг өөрөө шийдэхийг эрмэлз. Та үдээс хойш баримжаагаа олж, арга барилаа өөрчилж чадвал үүсэх зөрчлийг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Ганц бие эмэгтэйчүүд өнөөдөр тэнгэрээс од шүүрэх магадлал өндөр байна.
ОХИН (8/23-9/22)
Багаараа тун удахгүй амжилтанд хүрэх болно. Хайр дурлалын хувьд танд сонирхолтой зүйл тохиолдохгүй учир нь од эрхэс тэр тал дээр анхаарлаа хандуулахгүй. Хийж бүтээсэн ажлуудаа удирдлагадаа танилцуул. Таны хүсэлтийг харгалзан үзэж магадгүй бөгөөд учир нь таны ажлын гүйцэтгэл болоод хөдөлмөрийн бүтээмж гайхалтай байна. Мөн энэ үед амралт болоод үүрэг хариуцлагын талаар асуухад тохиромжтой.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдралын эрч хүч, аура буюу гэрлэн бүрхүүл, бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Тиймээс өнөөдөр та өөрийн авьяас чадварыг бүрэн утгаар нь илтгэн харуулах эсвэл санасан бодсоноо төгс гүйцэлдүүлэх боломжтой байна. Таны гэнэн байдал, итгэмтгий занг хүмүүс амархан ашиглаж мэдэх юм. Энэ өдөр од эрхсийн нөлөө сарын эхний арван хоногт төрсөн жинлүүрийхэнд ажлаа шинэчлэх, үйл ажиллагааны өөр салбар хайхад хүргэж болзошгүй. Харин хоёр болон гурав дахь арван хоногт төрөгсдөд энэ өдөр ууртай, түрэмгий байдал ажиглагдах бөгөөд зарим нэг нь хүрсэн үр дүн сэтгэл дундуур байх бололтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Завгүй өдөртэй нүүр тулахдаа бэлд. Танд яг л зугтмаар санагдах хэд хэдэн асуудлууд ажил болон гэрт тань гарах болно. Од эрхсийн нөлөө гэр болон түншлэлийн хооронд сэтгэлийн дарамтыг үүсгэнэ. Стресс тань ирж буй тоо хэмжээний цугларалт эсвэл гэрийн шинэчлэлтийн ажлаас тань болж нэмэгдэж болох юм. Тиймээс хойшоо нэг ухраад нөхцөл байдлыг шинэчлэн үзвэл энэ танд сэтгэлийн дарамтыг тань бууруулахад тусална. Хөрш зэргэлдээ гудамжнуудаараа түргэн алхах эсвэл цэцэг модтой хаана ч байсан аажуу уужуухан зугаалга хийх талаар бодоод үзээрэй. Маргалдаан зөрөлдөөнөөс зайлсхийх, бодлоо цэгцэлж, эрч хүчээ сэргээ.
НУМ (11/22-12/21)
Та арай дээр боломжийг алдаж магадгүй. Санхүүгийн боломжгүйгээс болж гадуур гарч зугаацаж чадахгүй болно. Та зуун хувь сэтгэл хангалуун байж чадахгүй байж магадгүй,ирэх долоо хоногийн хөтөлбөрөө зохиоход анхаарлаа төвлөрүүлбэл илүү бүтээлч байх болно. Гэнэтийн зочид ирж магадгүй тул их хэмжээний зууш бэлтгэх боломжтой бай. Цэвэр агаарт гарч алхах дасгал хийвэл сайн. Таны нэр хүнд,ажлын ололт амжилтын асуудал дарамт болно.
МАТАР (12/22-1/19)
Өглөөгүүр та гуньхарч, зожиг зан гаргах эсвэл бодлогошрох ба бас өөрийгөө урам зориг нь хугарсан, бага зэрэг хувь заяа муутай нэгэн ч гэж мэдэрч болох юм. Хэрэв тийм бол хэсэг хэсэг хугацаагаар гадагш гарвал бүх зүйл хэвэндээ орох болно. Өдөр бүр цэвэр агаарт гарах, сайн гэгч амарч авах нь эрүүл мэндээ сайжруулж, хүч чадлаа дээшлүүлэх арга зам байх болно. Зөв бүтэцтэй хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд тохиромжтой цаг ба энэ нь одоо болон дараа нь байнга үр дүнгээ өгөх болно. Өөрийн гэртээ хайртай хүмүүстэйгээ хамт сууж байх нь танд сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалахад тусална.
ХУМХ (1/20-2/18)
Аялал жуулчлал, бие махбодийн ачаалал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа, гэр бүлдээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна.
ЗАГАС (2/19-3/20)
Чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах, өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь таны карьерт эерэг нөлөөлөх боловч хамт олон, танилууд тань янз бүрээр ойлгоно.