Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus
Сонгодог уран зохиол

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Урлаг Урлаг08/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a4fcb5072e35f5bb8b5194edf994b5117843636912016-09-08-11-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Apple компани өнгөрсөн шөнө шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Хүмүүсийн таамаглаж байснаар шинэ iPhone 7, iPhone 7 Plus утсууд шинэ камер, шинэ өнгө, илүү их багтаамжтай болжээ

Шинэ iPhone 7, iPhone 7 Plus утаснууд есдүгээр сарын 16 худалдаанд гарах бөгөөд есдүгээр сарын еснөөс урьдчилсан захиалга авах болно. Үнийн хувьд iPhone 7 649$, iPhone 7 Plus 769$-оос эхэлж байна. Ингээд энэ намрын технологийн хамгийн том тэсрэлт дотроо юу агуулж байгааг харцгаая.

Гэрэл зургийн супер чадвар

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Шинээр гарч буй iPhone 7, iPhone 7 plus гар утсууд камерандаа маш том шинэчлэлт хийжээ. Одооноос эхлэн iPhone гар утсаар шөнийн цагт зураг дарахад илүү тод, чанартай гарах ба зургаан төрлийн чадамжтай ленз суулгаж өгсөн байна. Ингэснээр шөнийн цагт тус ленз өмнөх загвараас 50 хувь илүү гэрэл цуглуулж (f1,8 хүртэл бууна), хөдөлгөөнт зургийг илүү тогтвортой авч, 4K чанартай видео бичлэг хийх бөгөөд мөн ухаалаг LED флаш гэрэлтэй болжээ.

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Энэ бүх үзүүлэлтүүд нь iPhone 6 гар утасныхаас даруй 50 хувь илүү сайжирсан байгаа юм. Мөн гар утасны арын камер 12 MP, урд камер нь 7МP нягтаршилтай болсон тул сельфи зураг ч гэсэн илүү тод, өнгөлөг гарах боломжтой болжээ. Харин iPhone 7 Plus загвар 12 MP-ын хоёр камертай болсон байгаа. Камеранд зориулагдсан энэ бүх ухаалаг шинэчлэлтийг A10 чипийн тусламжтай хийж өгсөн ба зургийн фокус хурдан авагдаж, илүү гэрэлтэй тод гарах үндсэн үйл ажиллагааг хангаж байгаа аж.

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Шинэ өнгө ба усны хамгаалалт

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Өнгө загварын хувьд iPhone гар утас 4,7 болон 5,5 инчийн дэлгэцтэй, алтлаг болон сарнайн ягаан өнгөнүүд дээр нэмж гялалзсан хар ба тас хар матт (Jet Black) өнгийг танилцууллаа. Мөн хүн бүрийн хүсч байсан усны хамгаалалт шинэ iPhone 7, iPhone 7 Plus утаснуудад суурилагдсан байна.

Home товч шинэчлэгдлээ

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Өнгөрсөн жил 3D даралт танилцуулж байсан Apple компани энэ жилээс эхлэн Apple pay үйлчилгээг илүү хялбарчилж Home товчоор гүйцэтгэх боломжтой болгож өгсөн байна.

Илүү хүчирхэг, илүү их багтаамжтай

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Энэхүү шинэ загвар нь хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол яах аргагүй багтаамж юм. Одоо iPhone 7 гар утас 32 GB багтаамжтай болсон тул утас “дүүрлээ” гэсэн зүйл байхгүй болно. Мөн iPhone 7 ба iPhone 7 Plus хоёулаа A10 Fusion процессортой болсноор илүү хурдан, хүчирхэг болжээ.

Чихэвчний оролтгүй

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Маш удаан яригдсан цуурхал батлагдаж, шинэ iPhone 7 чихэвчний оролтгүй болсон байна. Хэрэглэгчид цэнэглэгчний оролтоор дамжуулж чихэвчээ холбоно. Мөн Apple компани цоо шинэ Airpods нэртэй ямар ч утасгүй чихэвчийг танилцууллаа. Энэхүү чихэвч нь тусдаа 159 доллараар худалдаалагдана.

Хүчирхэг хос камер, усны хамгаалалттай шинэ iPhone 7, iPhone 7 plus

Эх сурвалж: http://buro247.mn/men/technology/taniltc-ene-bol-shine-iphone-7.html

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.