Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“СТӨ-ний дээвэр дээр хөгжмөө “орилуулан” бүжгээ бэлддэг байлаа”
Уртын дуу

“СТӨ-ний дээвэр дээр хөгжмөө “орилуулан” бүжгээ бэлддэг байлаа”

Урлаг Урлаг12/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC03128-211728-354225884201609092117392642960472016-09-12-10-17[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол Контент” ХХК болон “Мөрөөдлийн театр” продакшны хамтын уран бүтээл “ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.

Нээлтийн ёслол албан ёсоор хоёр газар болсон бөгөөд эхнийх нь 15:00 цагт Шангрила Моллд байрлах IMAX-д болсонбол дөнгөж сая Тэнгис кинотеатрын гадна талбайд дуу хөөр, бүжиг наадам, инээд баяслаар дүүрэн үзүүлбэртэйгээр нээлтээ хийлээ. Нээлтийн эхэнд "Одод болохын хүслэн" кинонд тоглосон жүжигчид болон кино багиийнхныг танилцуулсан юм.

Мөн 90-ээд оны “Одод болохын хүслэн” тэмцээний ууган оролцогчдын нэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа хүрэлцэн ирж өөрийн эрч хүчтэй ая дуугаараа эхлүүллээ. Дараа нь “Хар тас” хамтлагийн Марка ая дуугаа өргөж “Улаан туг” хамтлагийнхан 1990-ээд оныг санагдуулам реп бүжгээр хурсан олныг хөгжөөлөө.

Мөн хайрын дууч хэмээгддэг А Cool, дуучин Ука, “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын нэг “Бөртэ чонын үрс” хамтлаг тус тус нээлтэд оролцлоо.

"ТУХАЙН ҮЕД ХҮҮХЭД ЗАЛУУС УРЛАГИЙН ИХ “ҮЕРТ АВТСАН” ГЭЖ ХЭЛЖ БОЛНО"

"Одод болохын хүслэн" киноны нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараатай цөөн хором ярилцлаа.

-Та 90-ээд онд “Одод болохын хүслэн” тэмцээнд оролцдог байсан тэр гэгээлэг дурсамжаасаа хуваалцаач?
-Өө зөндөө зөндөө. Энэ сайхан тэмцээн 1992-оос эхэлсэн. Тухайн үед хүүхэд залуус урлагийн их “үерт автсан” гэж хэлж болно. “Хар Сарнай” хамтлаг гурван удаа дарааллаж тэргүүн байрыг нь авсны дараа манай хамтлагийг дахин оруулахаа больчихсон. “Та нар тэртэй тэргүй нэгдүгээр байрт юм чинь шүүгчээр ажилла” гэсэн санал тавьж бид тэмцээний шүүгч болж билээ. Харин өнөөдөр "Монгол Контент" компани болон “Мөрөөдлийн Театр”-ийнхан энэ сайхан тэмцээнийг эргэн дурссан гоё кино хийж байгаад талархаж байна. Хорин жилийн өмнөх тэр үйл явдлыг эргэн авчирсан мэт л санагдах байх гэж бодож байна.

-Тухайн үед танай хамтлаг бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?
Бэлтгэлээ сургууль сургуулиараа тусдаа хийнэ. Тухайн үед бэлтгэл заал ч хомс байсандаа ч тэр үү СТӨ-ний дээвэр дээр хөгжмөө “орилуулсаар” бэлтгэл хийдэг байлаа.


Киноны талаар өгүүлэхэд гол дүрүүдэд "Мөрөөдлийн театр"-ын Батаа, Шагай, Эрхэмээ гурав тоглосон бөгөөд  тэд дахин нэгдэж, шив шинэ стиль имижтэйгээр фэнүүдтэйгээ уулзах болно. Түүнчлэн жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.

“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ.  Мөн кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна. 

Улаанбаатар чуулгын тайзнаа авьяас чадвараа сорин, үеийн нөхдөдөө урам зориг бэлэглэж байсан олон хүний хүүхэд насны гэгээн дурсамжийг сэргээх “ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” ИНЭЭДМИЙН КИНО БҮХ КИНО ТЕАТРУУДААР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ.

Эх сурвалж: Gogo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.