Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нөхрөө амжилтанд хүргэсэн долоон агуу эмэгтэй
Уртын дуу

Нөхрөө амжилтанд хүргэсэн долоон агуу эмэгтэй

Урлаг Урлаг12/09/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7aec29_1_x8006228355022016-09-12-15-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амжилт гаргасан эр хүн бүрийн цаана түүнээс дутахгүй агуу эмэгтэйчүүд байдаг гэдэг. Тэдэнгүйгээр алдарт хөгжимчид, зураач нар, найруулагчид, зохиолчид, улс төрчдийн хувь заяа хэрхэн өөрчлөгдөх байсныг хэн ч мэдэхгүй.

Орчин үеийн түүхэнд нөхрүүдээ амжилтанд хүргэсэн гайхалтай эмэгтэйчүүдээс долоог нь онцлон танилцуулж байна.

МЕРСЕДЕС БАРЧА ПАРДО

 

Габриел Гарсиа Маркез ирээдүйн эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцжээ. Тэр даруй түүнд гэрлэх санал тавьсан байна. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлж байжээ. Ингээд тэдний хурим 13 жилийн дараа болсон байна.

Мерседес Габриелийг “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, тэжээж байжээ. Арван найман сар тасралтгүй бичиж дуусгасан романаа хэвлэлийн газарт илгээх шуудангийн мөнгө ч Маркезд байсангүй. Ингээд Мерседес үлдсэн хөрөнгө болох үс хатаагч, хүнсний холигч хоёроо зараад зохиолыг нь явуулжээ. Удалгүй Маркезийг дэлхий дахин мэддэг болж их хэмжээний орлого, Нобелийн шагнал авчирсан юм.

 

ИОКО ОНО

 

Хамтлагийн фэнүүд түүнийг Битлзийг тарахад нөлөөлсөн гэж буруутгадаг. Гэвч Битлзийн хагарал Оно, Леннон нарыг уулзахаас өмнө эхэлсэн байсан юм. Иоко Леннонд урьд өмнө нь мэддэггүй байсан урлагийн ертөнцийг, тухайлбал авангард уран зураг, уран зохиол зэргийг танилцуулж, нүдийг нь нээж өгчээ.

Түүний ачаар Леннон өөрийн соло цомогоо гаргаж “Imagine” дуу нь олон улсын хиппи нарын сүлд дуу болсон юм. Иокогийн хамт байхдаа Леннон хамгийн их аз жаргалтай байсан гэдэг.

ЖУЛЬЕТТА МАЗИНА

 

Нэрт найруулагч Федерико Феллини болон жүжигчин бүсгүй Жульетта Мазина нарын хамтын амьдрал яг 50 жил нэг хоног үргэлжилжээ. Феллини тансаглалд умбаж эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахыг эрхэмлэдэг бол Жульетта гэр бүлдээ үнэнч нэгэн байсан нь тэд хэр их өөр хүмүүс байсныг  харуулж байна. Гэвч энэхүү эсрэг тэсрэг байдал тэдний аз жаргалтай амьдралд саад болсонгүй. Харин ч эсрэгээрээ Федерико, Жульетта нар хоорондоо маш их хамааралтай байж нэг сараас илүү нэг нэгнээсээ холдож чаддагүй байжээ. Хэрвээ Жульетта зураг авалтын талбай дээр байхгүй байвал Феллини бөөн хэл ам болж, түүн рүү утастан өчүүхэн жижиг зүйл дээр ч саналыг нь сонсдог байв. Жульетта зохиолыг нь хянаж, жүжигчдийг нь сонгох зэргээр бүгдийг хийдэг байжээ. Хэдийгээр түүний нөхрийн “Зам”, ”Кабирийн шөнүүд” зэрэг кино нь итгэмээргүй амжилттай болж Жульеттад жүжигчний хувьд алдар нэр авчирсан ч тэр зөвхөн нөхрийнхөө найруулагчийн карьерт өөрийгөө зориулсан юм.

СОФЬЯ АНДРЕЕВНА ТОЛСТАЯ

 

Софья Андреевна нь 48 жилийн турш Толстойн хамгаалагч сахиусан тэнгэр байлаа. Нөхрийнхөө нарийн бичиг (зөвхөн “Дайн ба Энх” романыг нь долоон удаа хуулбарлан бичсэн гээд бод!), асрагч, менежэр, хэвлэгч, нас барсных нь дараа түүний бүтээлүүдийг хамгаалагч болж байжээ. Тэр өөрийгөө үл хайхран Толстойн бүх адайр занг тэвчиж, их зохиолчтой уулзахыг хүсэн гэрийнх нь гадаа цугларах шүтэн бишрэгчдийн армиас нөхрийгөө хамгаалах үүргийг гүйцэтгэж байсан агуу эмэгтэй юм.

УНА О’НИЛ

 

“Тэр намайг төлөвшүүлж, би түүнийг залуугаар нь байлгаж байлаа” хэмээн Чарли Чаплины тухай Уна О’Нил хэлсэн байдаг. 54 настай алдарт хошин жүжигчин, 17 настай жүжигчин бүсгүй хоёр Чаплины өөрийнх нь найруулж байсан киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэдний хамтын амьдрал 34 жил үргэлжилж, Унагийн эцэг Америкийн жүжгийн зохиолч Южин О’Нил ч тэднийг салгаж чадаагүй. Тэд таван охин, гурван хүү, нийт найман хүүхэдтэй болсон байна. Тэдний том нь болох Жеральдина хожим алдартай жүжигчин болсон. Чаплинтай гэрлэснээрээ Уна жүжигчний ажлаа орхисон ч гайхалтай авьяаслаг жүжигчний цорын ганц хань, урлагийн охин тэнгэр, олон хүүхдийн эх болж аз жаргалтай амьдарсан юм.

КЛЕМЕНТИНА ЧЕРЧИЛЛЬ

 

Хатуу улс төрч Уинстон Черчилль эхнэр Клементинагийнхаа дэргэд томоотой, энхрий хүү болж хувирдаг байв. Клементина улс төрчийн үнэнч найз, гол хамтран зүтгэгч байлаа.

Тэр маш хүчтэй, ухаалаг эмэгтэй байж, хүчирхэг нөхрийнхөө сүүдэрт нуугддаг бүсгүйчүүдээс ялгарч байжээ. Тэдний хооронд хайр дурлалын өвөрмөц харилцаа байдаг байв. Тэд хоорондоо хайраа илэрхийлэхдээ зөвхөн захиа, ил захидлаар харьцаж, бие биенээ “эрх муужгай”, “өхөөрдөм хав” зэргээр нэрлэдэг байсан нь сонин.

Ямар ч байсан Клементинад энэ агуу улс төрчийн эвийг олох нууц байсан учраас 57 жил хамт амьдарсан нь тодорхой.

 

ГАЛА

 

Галзуурлын ирмэг дээр ирээд байсан Испанийн зураач Сальвадор Дали нэгэн Орос бүсгүйтэй уулзсанаар амьдралд нь эргэлт гарсан юм. Елена Дьяконова нэртэй боловч Гала нэрээрээ түүхэнд үлдсэн энэ бүсгүй Далигийн анхны эхнэр, урлагийн охин тэнгэр нь, уран бүтээлийн хэв загвар нь, эх нь, нарийн бичиг нь, менежэр нь болж байжээ. Гала нөхрөө халамжилж, үзэсгэлэнг нь зохион байгуулж, худалдан авагчийг нь ч олдог байв. Түүний хажууд байхдаа л Сальвадор Дали өвчнөө мартаж, өөртөө итгэх итгэлтэй болдог байсан гэх. Зурагныхаа дор тэр “Гала-Сальвадор Дали” хэмээн гарын үсгээ үлдээж, Галагийн ачаар жинхэнэ зураач болсноо үргэлж ярьдаг байжээ. Сальвадор Дали нэгэнтээ “Би Галад эцэг, эхээсээ ч, Пикассогоос ч илүү хайртай. Бүр мөнгөнөөс ч илүү хайртай. Баярлалаа чамдаа, Гала!” гэж хэлж байсан гэдэг.

Эх сурвалж: Ikon.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.