Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Англи эр эхнэрээ зарахаар eBay-д зар тавихад 65 мянган фунт хүрчээ
Нийгэм

Англи эр эхнэрээ зарахаар eBay-д зар тавихад 65 мянган фунт хүрчээ

Урлаг Урлаг13/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
383C83DF00000578-3785011-image-a-21_1473669909961-559x4197611280052016-09-13-16-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Daily Mail-д мэдээлснээр Саймон О’Кейн гэдэг англи эр эхнэр Леандрагаа зарахаар интернет-дуудлага худалдаа болох eBay-д зар оруултал хоёрхон өдрийн дотор үнэ нь 65 мянган фунт хүртлээ  суга өсжээ. Энэ нь тансаг зэрэглэлийн Jaguar машинтай зэрэгцэж очсон гэсэн үг аж. Мань эр  байнга л уурлаж уцаарлаж гомдол тавьж байдаг эхнэрээ шоглох хашраах зорилгоор зарыг нь машин борлуулах хэсэгт оруулжээ. Бүр төмөр хүлэг шиг тодорхойлсон нь олны инээдийг хүргэжээ.

Саймон эхнэрээ "хэрэглэж байсан авгай" гэж тодорхойлоод "хэдий шинэ биш боловч ахиад нэлээд хэдэн зуун км давхих чадалтай" гээд авсан хүн нь кузов болон арын хэсэгт жаахан засвар хийх хэрэгтэйг сануулжээ. Мөн дуут дохио, сигналын хувьд "нэг л дуугарсан бол зогсдоггүй тул эд ангийг нь шинээр авч хийх хэрэгтэй" гэсэн байжээ. Эцэст нь  зарагдсан тохиолдолд буцаах боломжгүй болохыг хатуу анхааруулсан аж. Энэ зар орсон дарйудаа л олны анхаарлыг татаж таван мянга гаруй хүн худалдаж авахаар саналаа ирүүлжээ. Саудын Арабын нэгэн эр 50 тэмээгээр солихыг санал болгосон бол гахайн фермтэй нэг залуу нэг ачааны машин дүүрэн гахайн давсалсан махаар тулья гэсэн гэнэ. Харин энэ даажигнаан эхнэрт нь тун хүнд цохилт болсон гэнэ. "Нөхөр маань намайг зарахаар зар оруулсныг манай ажлынхан надад үзүүлж бөөн инээд ханиад боллоо. Саймон ийм муухай зар оруулаад зогсохгүй зориуд миний маш муухай гарсан зургийг олж тавьсан байсан" хэмээн ихэд гоморхжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.