Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 13. Буд гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Донсолгоотой өдөр. Зарим нэг хүмүүсд төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд удирдлагадаа тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг мэдрэх болно. Хэрэв ийм учиртай бол өөртөө итгэх итгэлээ алдаж тайван бус байдалд орохоосоо илүү үүний давуу тал, сайхан зүйлийг харахыг хичээ. Сэтгэл зовоосон нөхцөл байдал удирдлаганаас гарсан бол найзуудтайгаа хамт байж ярилцах нь таагүй өдрийг тань гайгүй болгоно. Ямар нэгэн дээрэлхсэн байдал гаргахгүй бас номлол хэлэхгүйгээр өөртөө итгэж байж тогтворгүй байдлыг удирдаж чадна.
ҮХЭР (4/20-5/20)
Хэрвээ та сэтгэлдээ тээж байгаа хүндээ хайраа илчилж амжаагүй бол өнөөдөр тохиромжтой. Мөрөөдөмтгий байдал, хайр, амар амгалан байдал ноёрхоно. Ингэснээр та сэтгэл санаа өөдрөг хэтийн төлөвлөгөөгөө гаргаж чадна. Дуулах, бүжиглэх, тоглох, хөгжим сонсох, олон янзын урлагийг судлан шинжлэх нь танд маш том аз жаргал өгнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэт их өөдрөг үзэл нь буурна. Гэвч та нар бодитой байж, өөрсдийн үзэл санааг хяна. Таны хэт өрөвч зөөлөн сэтгэлээс болж нэлээд асуудал үүсэх бөгөөд энэ нь таны хувийн орон зайд сөргөөр нөлөөлнө. Кино урлаг, хөгжим, телевизийн салбарт ажилладаг хүмүүсийн ажил төрөл ямар ч саадгүй бүтнэ. Таны хөдөлмөрийг үр шимтэй болгож дэмжих, туслах нөлөө бүхий хүмүүстэй уулз. Ганц бие эрчүүд ярилцлага, сорилтонд орохдоо хүмүүст хэцүү сэтгэгдэл бүү төрүүл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сайн өдөр. Дасгал хийх болон дэглэм баримтлах нь эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг. Тиймээс дээрх асуудлыг шийд. Аливаад хянамгай байх нь энэ өдрийн гол түлхүүр мөн. Ажил дээрх хов жив сэтгэлээр унагана. Аливаа нууц явуулгаас хол бай. Учир нь энэ бүхэн хожим таагүй байдал үүсгэнэ. Гэртээ энэ үдшийг өнгөрөөх нь илүү тааламжтай.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр ч мөн бүтээлч байдлаа илэрхийлэх авьяас тань үргэлжилсээр байна. Олон нийтийн өмнө ярьдаг эсвэл хүүрнэл зохиол бичих авьяастай хүмүүс уншигч, үзэгчиддээ зориулж маш сонирхолтой, сэтгэл татсан зүйлийг хийж өгнө. Ихэнх хүмүүс оройг гэртээ өнгөрүүлэхийг илүү үзнэ. Ирж буй амралтын өдрүүдээрээ өөртэйгөө холбоотой төлөвлөгөө зохиож мөн гэр бүлтэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролц.
ОХИН (8/23-9/22)
Хувирамтгай өдөр. Олон малгай өмссөн мэт хувирамтгай өдрүүдийн нэг. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тул янз бүрийн газарт очиж төрөл бүрийн ажлыг хийж үзэх байх. Харин танд бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Ингэснээр бүх тал бичиг баримтыг бүгдийг нь үзэж танилцана. Шийдвэр ч илэрхий гарч орхино. Мөн үүнийг өөрийн хувийн амьдралдаа ч хэрэгжүүлэхэд тохиромжтой. Таны хайртай хүн санал зөрөлдөж байгаа бол уулзаж ярилцах нь хамгийн чухал. Хоёр талаасаа сайн бодож үзсэний эцэст хамгийн зохистой шийдэлд хүрч чадах болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хувирамтгай өдөр. Олон малгай өмссөн мэт хувирамтгай өдрүүдийн нэг. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тул янз бүрийн газарт очиж төрөл бүрийн ажлыг хийж үзэх байх. Харин танд бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Ингэснээр бүх тал бичиг баримтыг бүгдийг нь үзэж танилцана. Шийдвэр ч илэрхий гарч орхино. Мөн үүнийг өөрийн хувийн амьдралдаа ч хэрэгжүүлэхэд тохиромжтой. Таны хайртай хүн санал зөрөлдөж байгаа бол уулзаж ярилцах нь хамгийн чухал. Хоёр талаасаа сайн бодож үзсэний эцэст хамгийн зохистой шийдэлд хүрч чадах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс одоо таны хувийн мэргэжлийн харилцааг тань илтгэж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ шүүмжлэлтэй нөхцөл байдал, асуудлуудыг нухацтай авч хэлэлцэх гайхалтай боломж танд ирнэ. Хэрвээ үнэнч, нээлттэй байж чадвал холбоо тань хүчирхэгжиж, хамтын зорилгыг амжилттай үр дүнд хүрэхийн төлөө зам тавьж эхлэө. Адилхан ажил нэгтэй хүмүүс рүүгээ та нэт ашиглан сайхан хариу өг. Хувийн эсвэл гаднах нөлөөндөө тээнэгэлзэх хэрэггүй. Багийнхаа зүрхэнд өөр бодлыг битгий авчир. Төрөл бүрийн үзэл бодол танд амьдралаа өргөнөөр харах боломжийг өгнө.
НУМ (11/22-12/21)
Хэрэв хэт олон цагаар ажилласан бол амралтаа авах тухай бод. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл даргатайгаа өөрийн завгүй цагийн хуваарийг дахин харах тухай ярилц. Хэрэв сайнаар ярьж чадвал хүсч байсан амралтаа авч чадна. Зарим хүмүүс ажиллах ёстой цагийг тань сунгах томилолтонд явж магад. Тиймээс өөр ажил хайж эхэл. Хэрэв томоохон байгууллагад ажилладаг бол гэртэйгээ ойрхон шинэ байранд орох тухай бод. Ингэснээр цагийг тань жаахан хэмнэх болно.
МАТАР (12/22-1/19)
Таны учир байдлыг шууд ойлгох чадвар чинь хязгаарлагдмал байгаа тул бүх асуудал, нөхцөл байдлыг хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож байж хий. Энэ хэдэн өдөрт хуульчид ба зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Таны хувьд аюултай байдлын мэдрэмж төрөх үед гэртээ ойрхон байх нь дээр. Романтик чиг хандлага маш бага тул дор хаяж ойрын хоёр өдөрт хайр дурлалд умбана гэж найдах хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Зорилготой өдөр. энэ өдөр та хувийн санхүүгийн байдалдаа анхаарал тавих хандлагатай байна. Хоолны газар, массажны газар, цэцгийн дэлгүүрт ажилладаг хүмүүс ашиг орлого сайн байх нь. Та энэ өдөр бусдын яриаг анхааралтай сонсож хэрэгтэй мэдээллээ цуглуулах хэрэгтэй. Наймаа хийх эсвэл ямар нэгэн аз туршсан зүйл хийхээс зайлсхий. Ялангуяа оройн цагаар. Энэ үдэш найз нөхөд эсвэл ах дүүстэйгээ уулзаж цагийг таатай орчинд өнгөрүүлэх хэрэгтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Туйлбаргүй өдөр. Та өнөөдөр бодол санаа, мэдрэмж, сэтгэлийн хөөрөлдөө автжээ. Шинэ санаа, санаачилга эерэг үр дүнг харуулах болно. Харин та хэт түрэмгий, ойворгон зан гаргахаас зайлсхийж, буруу ойлголт хэн нэгэнд төрүүлэхгүй байхыг хичээ. Аливааг хэт өндрөөс харах нь таны амьдралын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөдөлгөөндөө хэт их автах бололтой. Та урам зориг, эрч хүчийг олж авахаас гадна амьдралынхаа хэтийн төлөвт сэтгэл өөдрөг байх болно. Өнөөдрийн үйл явдлын зарлага таны сэтгэл санаан дээр түшиглэнэ. Хайр сэтгэлээ зүрх сэтгэлдээ нандигнаж яваарай!