Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
Нийгэм

Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна

Урлаг Урлаг14/09/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1471319580_edvard2170161592016-08-19-08-58[www.urlag.mn]430427442016-09-14-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвеги улсад суугаа Өргөмжит Консул Шэйтл Крэйныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байна. Уг үзэсгэлэнг гаргах талаар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Боловсролын яамтай хамтран ажиллаж байна” гэв. Мөн тэрээр Осло хотод диновазрын үзэсгэлэнг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ажлын хэсэг байгуулж, бүх талаар дэмжин ажиллах болно. Мөн ойн хүрээнд 2018 онд Осло хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулж, түүнчлэн хот төлөвлөлт, зам тээвэр, логистик салбарын үйл ажиллагааны талаар туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.