Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Шэрон Стоунын долоо хоногт таван кг хасах дэглэм
Дуу хөгжим

Шэрон Стоунын долоо хоногт таван кг хасах дэглэм

Урлаг Урлаг14/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1022_shn-_500x5003490110622016-09-14-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Шэрон Стоунын долоо хоногт таван кг хасах дэглэм

 

Холливудын алдарт жүжигчин Шэрон Стоун туранхай, гоолиг байх өөрийн гоо сайхны нууцаасаа хуваалцлаа. Жүжигчин бүсгүй энэ жил 58 настай бөгөөд түүнээс хүн бүр гоо сайхны нууцын талаар асуудаг гэнэ. 
Нэгэн сурвалжлагчид энэ талаар хариулахдаа “ Надад Жейн Фонда шиг дасгалын бичлэг байхгүй ч нэг хэвшсэн дасгал бий. Тэр нь өглөө болгон дээшээ харж хэвтээд хоёр хөлөө зэрэг дээш өргөх…Тэгээд л болоо” гэсэн байдаг. Харин энэ удаа тэрээр гоо сайхны нууцаа дэлгэрэнгүй хуваалцжээ. Түүний энэхүү дэглэм нь Harper Bazaar сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн байна. 
"Сайн уу? Улиг болсон нэг асуултад хариулъя. Би яаж одоо хүртэл залуу, гоолиг харагддаг юм бэ? гэж үү… 
Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг. 
1 дэх өдөр 
Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна. 
2 дахь өдөр 
Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ. 
3 дахь өдөр 
Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөлөө идэж өнжнө. 
  
4 дэх өдөр 
Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ. 
5 дахь өдөр 
Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсеө ядаж 1 аягыг ид. 
6 дахь өдөр 
Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Их дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид. 
7 дахь өдөр 
Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө. 
 Анхаарах зүйлс 
Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод тал нь хагас cap өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. Холливудад энэ дэглэм жинхэнэ хит болж олон одод байнга хэрэглэж байна. 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026
Дуу хөгжим Урлаг

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21/05/2026

Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга

21/05/2026

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.