Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Цаг агаарын мэдээ
Үндэсний хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг19/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original4766367662016-07-21-09-18[www.urlag.mn]5669345932016-09-19-08-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад бороо хур багатай  өдөртөө дулаарна


2016 оны 9-р сарын 18-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 14 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 52 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 18-ны 21 цагаас есдүгээр сарын 19-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулсаар 13-18 хэм бусад нутгаар 16 -21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл  багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 24-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

20-21нд зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд  төв, зүүн аймгуудын зарим хэсгээр  бороо орно. Салхи  22-нд Алтайн уулсаар, 23-нд ихэнх нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.