Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»NASA зурхайн шинэ тоолол гаргаж, 13 дах орд бий болсныг баталлаа
Сонгодог уран зохиол

NASA зурхайн шинэ тоолол гаргаж, 13 дах орд бий болсныг баталлаа

Урлаг Урлаг19/09/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ophiuchuscover7007747122016-09-19-14-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

NASA зурхайн ордуудад “Офиукус” нэртэй 13 дах ордыг шинээр нэмж, бусад бүх орд эхэлж, төгсөх өдрүүдийг үндсээр нь өөрчилж байна. Тиймээс зурхай сонирхдог хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээ эрс өөрчлөх хэрэг гарах нь ээ

Одон орон судлалын хуанли олон мянган жилийн хугацаанд өөрчлөгддөг. Тэгвэл одоо бидний амьдарч байгаа цаг үе тэр өөрчлөлттэй давхацжээ. NASA-гийн мэдэгдэж буйгаар Дэлхий нарыг тойрохдоо 12 биш 13 одны ордыг дайран өнгөрч байгаа тул шинэ орд бий болсон байна. 

"Бидний одоо ашиглаж байгаа оддын зурхайн бүтэц бүр эртний Вавилоны үед бий болсон байдаг. Тиймээс өнгөрсөн 3,000 жилийн хугацаанд манай гарагийн тэнхлэгийн хазайлт өөрчлөгдсөн тул үүнийг дагаад хуучин оддын зурхайн систем ч эргэлзээтэй болсон" гэж одон орон судлаач Парке Канкл ярьжээ. (Дэлхий 13 төрлийн хөдөлгөөнд нэгэн зэрэг оролцож байдаг бөгөөд тэнхлэгээ тойрон эргэлдэх хөдөлгөөний явцад тэнхлэгийн чиглэл аажмаар өөрчлөгдөнө. Редакторын тэмдэглэл.)

NASA зурхайн шинэ тоолол гаргаж, 13 дах орд бий болсныг баталлаа

NASA-гаас танилцуулж буй шинэчилсэн зурхайд бүх ордууд шинэ хуваарьтай болж байгаа ба 13 дах ордыг шинээр нэмжээ. Энэхүү орд нь "Офиукус" буюу "Тэнгэрийн мөрний орд" гэсэн нэртэй бөгөөд 11 сарын 30-аас 12-р сарын 18-ны хооронд төрөгсөд тус ордод харьяалагдах болно. Хамгийн анх 1995 онд Уолтер Берг ба Марк Язаки гэдэг эрдэмтэд 13 дах зурхайн ордыг нэмэх талаар ярилцаж байсан юм. Тэгвэл бүр 1970-аад онд Стефен Шмидт Цетус (Халим) нэртэй 14 дэх ордыг санал болгож байжээ.

За ингээд NASA-гийн хувилбараар шинэчлэгдсэн зурхайн ордуудыг танилцуулъя. Одоогоор яг хэдэн онд төрсөн хүмүүс эдгээр ордод хамаарах нь тодорхойгүй байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Матрын орд, Нэгдүгээр сарын 21 – Хоёрдугаар сарын 16

Хумхын орд, Хоёрдугаар сарын 17 – Гуравдугаар сарын 12

Загасны орд, Гуравдугаар сарын 13 – Дөрөвдүгээр сарын 18

Хонины орд, Дөрөвдүгээр сарын 19 – Тавдугаар сарын 14

Үхрийн орд, Тавдугаар сарын 15 – Зургаадугаар сарын 21

Ихрийн орд, Зургаадугаар сарын 22 – Долоодугаар сарын 20

Мэлхийн орд, Долоодугаар сарын 21 – Наймдугаар сарын 10

Арслангийн орд, Наймдугаар сарын 11 – Есдүгээр сарын 16

Охины орд, Есдүгээр сарын 17 – Аравдугаар сарын 31

Жинлүүрийн орд, Арваннэгдүгээр сарын 1 – Арваннэгдүгээр сарын 23

Хилэнцийн орд, Арваннэгдүгээр сарын 24 – Арваннэгдүгээр сарын 29

Офиукус, Арваннэгдүгээр сарын 30 – Арванхоёрдугаар сарын 18 (шинэ орд)

Нумын орд, Арванхоёрдугаар сарын 19 – Нэгдүгээр сарын 20

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025

ШИНЭ КЛИП: Дурсамж сэдрээх “All in Hit” дууны клип цацагджээ

13/05/2025

Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

13/05/2025

Улсын драмын эрдмийн театр ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

13/05/2025

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.