Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Миногийн ганц бие амьдрал
Оддын амьдрал

Миногийн ганц бие амьдрал

Урлаг Урлаг01/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
57ee1769cc0b73082864709042613722016-10-01-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Хар сарнай”-гийн Амараагийн төрсөн дүү жижиг Амараатай хамтран дуулсан “Хатариш” дуугаараа “хаданд гарч”, жаахан хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуучуудын шүтээн болсон Мино шинэхэн байгуулагдсан “Эмоци” хамтлагийн гишүүн болж, хөдөө орон нутгаар аялан тоглож яваад саяхан нийслэлд ирсэн. “Х ТҮЦ”-ийн Төөтөө, Тэмка, Нарансолонго гурвын үүсгэн байгуулж, тулгын чулууг нь тавьсан “Эмоци” хамтлагийн бүтээл, өнгө аяс нь өнгөлөг, жавхаалаг, цоглог, золбоолог гэдэг үг л дүйцэхээр байгаа.

   Тус хамтлагийнхан хөдөө орон нутгаар явахдаа ч нийгмийн сүлжээнд байнга холбогдож, явсан газрынхаа сонин сайхныг зураг хөрөгтэйгөө оруулдаг байсан. Мино ч Эмоци хамтлагийнхантай гар нийлж ажиллаж байгаад хувийн амьдралаа бодож гэртээ суух болсон гэдэг. Эрх танхил өссөн Мино эрхийн балай байхаа больж, хадамд гарч үзээд, бас төрхөмдөө буцаж үзэж, амьдралын сайн муу, жаргал зовлонг өөрийнхөө хэрээр л туулж яваа. Хорьж болдоггүй 20 насандаа хадамд гарч, гурван сарын дараа гэрлэлт нь бүтэлгүйтэж, хориотой 21 нас гэж өөрийнхөө сэтгэлийг чагнаж, биеэ хорьж явсан Мино

“Залуу насны минь хайр

Залруулах гээд хэрэггүй

Загас усанд л байх ёстой шиг

Засах эрхгүй дурсамж бий” гэж бичиж үлдээсэн нь нэг бодлын 100 хувь үнэн ч юм шиг. Мино хорьхон насандаа Булган хангай нутгийн хүү Дамбын Хишигжаргалын ууган хүү Х.Мөнхжинтэй нижгэр хурим хийж, гал голомтоо бадраасан. Хорьж болдоггүй 20 нас гэж хөөрч явсан Мино гуравхан сарын дараа төрхөмдөө буцаж, хориотой 21 нас гэж өөрийгөө барьж, дарж явсан. Гэвч хүний сэтгэл хэнд ч хоригдож хүлэгддэггүй болохоор Мино дахин амьдрал зохиож, анх хамтран амьдарч явсан Өвөрхангайн алтны магнат Бямбасүрэнтэй хамтдаа амьдарч, хөөрхөн хүүгийн ээж болсон. Олны өмнө гардаггүй чимээгүй амьдралыг эрхэмлэх болсон Мино хүүгийнхээ эцгээс туурга тусгаарлаж, ганц бие залуухан ээж болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шидтэний дээд “Моголжибу”

24/03/2026

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.