Улиаснаас
Улавч өлгөөтэй
/туулайн чих/
Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй
/туулайн чих/
Алиа лам
Аягаа орхиод зугтаав
/туулай босож давхих/
Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ
/туулай босох/
Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий
/чандага/
Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой
/чандаганы мөр/
Хадан дээр
Хамниган бөөлнө
/чандага/
Цагаан ямаа
Цасан далтай
/чандага/
Газар доор
Гантай шар тос
/тарвага/
Талд
Тагдгар нохой хуцна
/тарвага/
Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно
/тарвага/
Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай
/тарвага/
Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана
/тарвага хошгирох/
Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сэнхэлзэнэ
/хэрэм/
Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин
/хэрэм/
Монголоос
Модоор нүүв
/хэрэм/
Өөлдийн адуу
Өвчүү цагаан
/хэрэм/
Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ?
/буга/
Борогчны толгойд
Бургаас ургана
/буга/
Малигар хүүгийн толгойд
Маргад эрдэнэ хатгаатай
/буга/
Найгал найгал явдалтай
Найман салаа гөхөлтэй
Зүүдэн зүүдэн явдалтай
Зүүн хойноо хөхөлтэй
/буга, зүр/
Хоёр шүрэн салааг толгой дээрээ хатгаж
Хосгүй эрээн хуягийг биендээ өмсөж
Хасын салаа мэт нарийхан дөрвөн хөлтэй
Хад хайрханд гүйхдээ нисэх мэт түргэн
/буга/
Арын уулын мод
Аварга байгаад хэврэг
Өврийн уулын мод
Бөгтөр байгаад бөх
/бугын эвэр/
Сэтгэр байтлаа
Шантгар
/гахай/
Хаяснаа эрсэн шиг эргэлдэнэ
Ханиад хүрсэн шиг шуухитнана
/гахай/
Хойд айлын хөвүүд
Хондлой цагаан
/гөрөөс/
Хонгоодорын басгад
Хондлой цагаан
/гөрөөс/
Хотгойдын адуу
Хондлой цагаан
/гөрөөс/
Хээрийн хоёр
Сүүл цагаан
Өвчүү цагаан
/гөрөөс, хэрэм/
Галбын говиор нутагтай
Гадсан шовгор малгайтай
Мэнэнгийн говиор нутагтай
Мэтгэр гадсан малгайтай
/зээр/
Шил дээр шайван шайван
Шалдан нүцгэн жийвэн жийвэн
Хөдөө хээр хөөвөн хөөвөн
Хөл нүцгэн жийвэн жийвэн
/зээр/
Гайхалт нүүр нь улаан боловч гоё биш
Гар уран боловч үйлдвэрлэлд олдой
Гадар хувцас нь бүтэн боловч
Суудал нь цоорхой
Газар орныг нь ажиглавал нэрийдэхэд бэрх
/самж/
Гайхамшигт нүүр нь улаан боловч гоё бус
Гар уран боловч ажилд бүтэмжгүй
Гадар хувцас нь бүтэн боловч суудал цоорхой
Газар холын гайхал чөтгөр, нэрлэхэд бэрх
/самж/
Гайхамшигт нүүр улаан гэвч гуа биш
Гар хуруу түргэн боловч үйл ажилд олдой
Газар орныг асуувал нэрлэхэд бэрх
Гагцхүү бөгс нь онгорхой
/самж/
Бөхийн зогсвол хүн шиг
Бөгцийн суувал нохой шиг
/сармагчин/
Махчин амьтдын зүйл
Ах нь айлгадаг хар
Дундах нь дугуйрдаг хар
Дүү нь дүүлдэг хар
/баавгай, нохой, хэрэм/
Газар доор галтан
Гал шар нэртэн
Буруу гэртэн
Бузгай санаатан
/баавгай/
Газар дор
Гандан багш
/ичсэн баавгай/
Нүүлийн цаана
Нүгэлтэй чөтгөр
Нүд амандаа
Галтай чөтгөр
/баавгай/
Ах нь арлан тарлан
Дүү нь түүдэг хөх
Дундах нь дурдан шар
Отгон нь оготор бор
/бар, чоно, үнэг, туулай/
Буруу ташаа суудалтай
Бурхан ламын байдалтай
Тэнгэрийн цолмон нүдтэй
Тэмээн халиун зүстэй
/бар/
Уул хаданд орших оронтой
Араатан олондоо ван нэртэй
/бар/
Хүр хүр дуутай
Хүрэн эрээн биетэй
Гал шар нүдтэй
Галзуу хурц зантай
/бар/
Алтан шаргал биетэй
Алиа шалиг ааштай
Заль мэх ихтэй
Зайдуу хөндийд нутагтай
/үнэг/
Манай хааны хүү
Өвөлд нь мөнгөн малгайтай
Зунд нь шүрэн малгайтай
/бугын эвэр/
Өвөл ургаж явна
Зундаа өмхөрч явна
/бугын эвэр/
Хувилбар: Өвөлдөө ургана
Зундаа унана
/бугын эвэр/
Хан уулын хаданд
Хангай уулын мод ургана
/бугын эвэр/
Тэнгэрийн хаан
Титэмээ гээлээ
/буга эврээ хаях/
Хувилбар: Хаан
Хайчаа гээв
/буга эврээ хаях/
Гээгээгүй байж эрдэг
Гэмтээгүй байж ёолдог
/гахай/
Бур бур гүйдэлтэй
Буж торгон дээлтэй
/үнэг/
Ганган хүүхэн
Ганцаар явах заяатай
/үнэг/
Гуунд
Гуулин шанага
/үнэг/
Жалга уруудаад жийвэнхэн
Жавар сөрөөд сийвэнхэн
/үнэг/
Зул шархан биетэй
Зургаан хар тэмдэгтэй
/үнэг/
Хувилбар: Зуун шар
Зургаан хар
/үнэг/
Хувилбар: Зууван улаан
Зургаан хартьай
/үнэг/
Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй
/үнэг/
Хувилбар: Нам нам гүйдэлтэй
Навчин шар дээлтэй
/үнэг/
Мөнгөн дээжит
Алтан уурга чирнэ
/үнэг/