Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Спорт

Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров

Урлаг Урлаг13/10/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55673081339492016-10-13-12-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бразилын Рио де Жанейро хотноо  хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх удаагийн зуны олимп,  15 дахь удаагийн паралимпийн наадам тус тус зохион байгуулагдаж, эх орноо төлөөлөн оролцсон дөрвөн тамирчин маань медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулсан билээ.

Тодруулбал, 31 дэх удаагийн олимпоос Д.Сумъяа мөнгө, Отгондалай хүрэл медаль хүртсэн бол паралимпийн наадмаас Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нар тус тус хүрэл медаль хүртсэн юм. 

Тэгвэл Бразилын дэвжээнд эх орон, нутаг усныхаа нэрийг гаргаж, бахархам амжилт гаргаад ирсэн  тамирчдаа төр засаг, бизнесмэнүүд, нутгийн зөвлөлийнхөн нь чадах бүхнээрээ урамшуулсан. Үүний дүнд Д.Сумъяа, Д.Отгондалай, Б.Ууганхүү нар бүгд шинэ байртай болсон юм.  Гэвч, паралимпийн пауэрлифтингийн төрөлд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцож, амжилтын буухиаг нээсэн Э.Содномпэлжээ ганцаараа л байргүй хоосон хоцорчээ.

 “Сүлд” биеийн тамирын спорт хороонд харъяалагддаг тамирчнаа ШШГЕГ-ынхан цэргийн ахмад цолоор урамшуулснаас хэтэрсэнгүй.  Түүнчлэн, Увс, Эрдэнэтийн нутгийн зөвлөл нь ч таг мартжээ.

 

Олимпоос хүрэл медаль хүртсэн Отгондалайг Дорнод аймгийн нутгийн зөвлөл баатрын ёсоор угтан авч байсан санагдана. Б. Ууганхүү, Д.Сумъяа нарыг ч ялгаагүй. 

Гэвч, пауэрлифтингийн төрлийн тамирчин л ганцаараа шоовдор хүүхэд шиг хоосон хоцорсон сурагтай. Тэрбээр өөрөө ч энэ сэтгэгдлээ фэйсбүүк хуудастаа илэрхийлсэн байсан бөгөөд “Явсан авсан хүмүүс бүгдээрээ байртай боллоо. Байрандаа орлоо гэж байна. Яамаар ч юм бэ дээ” хэмээн постолсон байв.

Гавъяа байгуулсан тамирчнаа орон нутаг, байгууллага нь ч ганц байраар урамшуулж чадахгүй байхад, ер нь  жүдоч Г.Отгонцэцэг шиг өөр улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон ч яадаг юм. 

Эх сурвалж: mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026
Спорт Урлаг

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026
Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/06/2026

“Тэнгэр” олон улсын наадам энэ сарын 12-14-нд болно

14/06/2026

Bad Bunny Пап ламтай уулзжээ

13/06/2026

Тейлор Свифт түүх бүтээж, дуу зохиогчдын алдрын танхимд багтсан хамгийн залуу эмэгтэй боллоо

13/06/2026

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.